Та Бурханы өмнө хариуцлага хүлээнэ

Тийнхүү бидний хүн бүр өөрийнхөө тайланг [шүүлтэд хариу өгөх] Бурханд өгөх болно. Ром 14:12

Хүмүүс завгүйгээсээ болж Бурханы хүн бүрийн амьдралд нь зориулсан аз жаргалтай байлгах төлөвлөгөөг биелүүлэхийн төлөө явдаг хүн маш цөөхөн. Таныг амьдралдаа юу хийх ёстойгоо мэддэг гэж боддог хүн дэлхийгээр дүүрэн.

Гэтэл Библи таныг хэрхэн амьдарсан талаар Бурханаас өөр хэний ч өмнө хариуцлага хүлээхгүй гэдэг. Тиймээс бид өдөр бүр Бурханы нигүүлслээр амьдарч, Түүнд таалагдахын тулд өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийх хэрэгтэй.

Хүмүүсийг бус, өөрийнхөө зүрхийг дагахын тулд та хангалттай зориглож байна уу? Янз бүрийн дуу хоолой таныг амьдралын зорилгоос чинь холдуулах гэж оролдох үед та Христ дээр төвлөрдөг үү?

Дэлхийд хоёр төрлийн хүн бий. Ямар нэг зүйл болохыг хүлээдэг хүмүүс болон тухайн зүйлийг бий болгохын төлөө хөдөлдөг хүмүүс. Бурхан таныг Өөрийнхөө хаанчлалын төлөө аугаа үйлсийг бүтээлгэхээр дуудсан. Мөн үүнийг гүйцээхийн тулд Христ дотор хэрэгцээтэй бүхнээр хангасан.

Иймээс төлөвлөгөөтэй байж, зорилгоор удирдуулан амьдар. Өөр хэн нэгэн юм хийхийг хүлээзнэж, дараа нь олонхыг дагахын тулд зүгээр бүү суу. Өөрийгөө сэрээж, шийдвэр гарган урагшил!

Залбирлын эхлэл

Эзэн, би бусдад биш, зөвхөн Танд таалагдахын тулд амьдрахыг хүсэж байна. Надад зориулсан Таны зорилгын төлөө би зоригтойгоор урагшлан алхана. Би хойш суухгүй. Харин Таны төлөө зорилготой амьдрах болно.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon