Учир нь бид Бурханы хамтран зүтгэгчид (нэгдэгчид, хамтын ажилчин) бөгөөд та нар (та) Бурханы тариан талбай, Бурханы барилга мөн. — 1 Коринт 3:9
Хуучин гэрээний үед сүм Бурханы гэр бөгөөд Түүний хүмүүс болох Израйлийн хүүхдүүдийн залбирдаг газар байсан. Сүм гурван хэсэгтэй байсан бөгөөд нэг нь Ариунаас Ариун газар байсан ба тэнд Бурханы оршихуй байдаг байсан. Гайхалтай нь бидний шинэчлэгдэж ариусгагдсан сүнс Түүний оршихуйд байдаг.
Шинэ гэрээгээр бол элч Паулын хэлснээр Бурханы оршихуй ил болсон бөгөөд Христ бидний дотор “найдварын алдараар” оршин байгаа. (Коллосай 1:27) Та Христтэй нэгдсэнээр Бурхантай ойр байж, Түүний сүмд амьдарч байгаа гэсэн үг юм. Та Ариун сүнсний дотор оршсоноор Түүний майхан, Түүний гэр, Түүүний өмнө нь оршин байсан барилга байгууламж хэрэггүй болсон. Паул биднийг Бурханы сүм учраас ариун амьдралаар амьдрах хэрэгтэй гэж урамшуулсан.
Израйлийн хүүхдүүд онцгой газарт очиж, тодорхой зааврын дагуу хүндэтгэл өргөдөг байсан бол бид харин Бурханыг ямар ч үед, хэзээ ч, хаана ч гайхалтайгаар хүндлэх боломжтой болсон. Тиймээс биднийг залбирлын гэр гэж хэлж болно.
Бурхан бидний дотор байгаа учраас бид үргэлж Бурхантай ойр байдаг.