Та зөвхөн өөрийн хийх ёстой зүйлээ л хий

Эзэн миний гуйлтыг сонссон бөгөөд Эзэн миний залбирлыг хүлээн авдаг. – Дуулал 6:9

Итгэгч хүн бүр залбирлаар дамжуулан Бурхантай ярьж, Түүний дуу хоолойг сонсоход дуудагдсан билээ. Гэвч хүн бүр зуучлан залбирагчийн сүнсний ажлын байранд дуудагдаагүй ээ. Жишээ нь: Бурхан Дэйвийг Америкийн төлөө зуучлан залбирагчаар дуудсан гэдэгт би итгэдэг. Тэр өөрийн үндэстний асуудлууд, үйл ажиллагаануудын төлөө жинхэнэ ачааг үүрч, эх нутагт маань бий болох сэргэн мандалтыг харахыг хүсэж, Америкийн Нэгдсэн Улстай нягт холбоотой зүйлүүдэд анхаарлаа гүн гүнзгий хандуулах байдлаар өөрийн эх орны төлөө залбирах “албан ёсны” үүрэг даалгаврыг Эзэнээс хүлээн авсан мэт санагддаг. Тэр Америкийн түүхийг хичээнгүйлэн судалж, улс орны маань засгийн газарт юу болж байгаа талаарх мэдээ мэдээллийг байнга харж байдаг. Бас түүний залбирлуудад жирийн бус сэтгэлийн хүсэл тэмүүлэл байнга дагалдаж байдаг. Үүнийг л би зуучлан залбирагчийн ажлын байранд үйл ажиллагаагаа явуулж буй хүн гэж яриад байгаа хэрэг юм.

1997 оноос хойш би Дэйвийг Америкийн Нэгдсэн Улсын төлөө залбирч, дуугаа өндөрсгөж, тэнгэрийн улс руу зогсолтгүй хандаж байсныг харсаар ирсэн билээ. Би яг түүн шиг өөрийн үндэстний төлөө уйлдаггүй боловч энэ асуудал нь надад огт хамаагүй, өөрийн удирдагч нарын төлөө залбирдаггүй гэсэн үг огт биш юм. Энэ нь зүгээр л би өөрийгөө хүчээр Дэйв шиг хүсэл эрмэлзэлтэй байлгаж чадахгүй гэсэн үг юм. Яагаад гэвэл хүсэл эрмэлзэл бол Бурханаас өгөгддөг. Энэ нь бас Бурхан Дэйв бид хоёрыг нэгэн баг мэт хэрэглэж байна гэсэн үг. Тэр Дэйвийг нэг байр сууринд тавьж, намайг нөгөө байр сууринд тавьсан юм. Хэрэв би Дэйв шиг зуучлан залбирахгүйгээсээ болж, миний юу нь болохоо байчихсан юм болоо гэж бодож эхэлбэл энэ нь намайг буруутгах байдал доор л авчрах бөгөөд тэрхүү буруутгал нь Бурхан надаар хийлгүүлэхээр дуудсан зүйлийг гүйцэлдүүлэх явдлаас холдуулах болно. Харин хэрэв би өөрийн байр сууриндаа байж, хийж байгаа зүйлдээ бүх анхаарлаа хандуулбал, манай баг цаг үргэлж ялалтанд хүрнэ. Бурхан бүх зүйлийг хүн бүрт хариуцуулан өгдөггүй. Ариун Сүнс аливаа зүйлүүдийг Өөрийн харж буй арга замаараа хэнд нь юу тохирохоор нь хуваарилж өгдөг бөгөөд бидний хийх ёстой бүх зүйл бол хийх ёстойгоо л хийх явдал юм.

ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:

Амар, Бурхан таныг хөтөлж байгаагийн дагуу залбир.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon