
Гучин найман жил өвчтэй байсан нэгэн хүн тэнд байв. Тэнд хэвтэж буй түүнийг Есүс харж, удаан хугацаагаар тийм байсныг нь мэдээд, түүнээс —Чи эрүүл болохыг хүсэж байна уу? гэж асуухад (Та үнэхээр сайн болохыг хүсэж байна уу) — ИОХАН 5:5-6
Есүс 38 жилийн турш өвчтэй байсан ядуу хүнээс ийм асуулт асууж байгаа нь гайхмаар зүйл биш гэж үү? “Та үнэхээр эдгэрэхийг хүсэж байна уу?” Бурхан энэ асуултыг бид нарын бүгдээс нь асуудаг.
Зарим хүмүүс үнэхээр эдгэрэхийг хүсдэггүй гэдгийг та мэдэх үү? Тэд зөвхөн асуудлаа л ярьж байхыг хүсдэг. Та нар өөсдөөсөө үнэхээр эдгэрмээр байна уу эсвэл зүгээр л энэ байдалтайгаа эвлэрчихсэн байна уу? гэж асуугаад үзээрэй. Зарим хүмүүс асуудалтай байхдаа дуртай, донтчихсон байдаг. Энэ нь бүр тэдний амьдралыг үзэх үзэл нь болчихдог. Тэдний бодож болон хийж байгаа бүх зүйл ийм болчихсон, эргэн тойрон тэр чигтээ л асуудлаар дүүрэн байдаг.
Та “юмыг эмх цэгцэнд оруулахдаа муу, түүндээ автсан” бол Эзэн таныг өөрийнхөө бүх амьдралыг нэг зүйлд битгий баглаасай гэж хүсдэг. Тэр таныг Түүнд итгэж, Түүнтэй хамтарч, Түүний удирдлагаар амьдралд тань ямар ч асуудал учирсан ялан дийлээсэй гэж хүсдэг.
Бидний асуудал ямар ч байсан Бурхан бүгдийг шийдэж, өнгөрсөнд шархалсан зүрхийг эдгээж, төлөөсийг нь төлж өгнө. Үнэнтэй учрахын тулд бид өөрсдийгөө хүлж байгаа шоронгийн хаалгаа тайлах хэрэгтэй.
Бурхан таныг Түүний төлөвлөсөн амьдралаар амьдрахыг харахыг хүсдэг.