Та сонсож байна уу?

Тэгэхэд нь Эзэн ирж, дэргэд нь зогсоод, урьдын адил Самуел аа, Самуел аа! гэж дуудав. Самуел, айлдаж хайрла. Боол тань сонсож байна гэв. – 1Самуел 3:10

Өнөөдрийн эшлэл нь Бурхан тодорхой нэг нөхцөл байдалд зориулж төлөвлөсөн зүйлээ Самуелд хэлэхийг хүсдэг түүхээс үүдэлтэй юм. Тэрээр Самуел Бурханд хамаарагддаг дуу хоолойг сонсоод таньдаг болох хүртэл нь Тэр түүнтэй хэд хэдэн удаа ярих хэрэгтэй байсан юм. Бурхан өөртэй нь ярьж байгааг Самуел ухаарангуутаа “Би сонсож байна” гэж хариулсан юм.

Бурханы дуу хоолойг сонсох нь таны амьдралд зориулсан Түүний төлөвлөгөөнүүдэд баярлахын тулд амин чухал боловч Түүнийг сонсох, үгүй нь хувь хүний шийдвэр байдаг. Хэн ч таны төлөө үүнийг шийдэж чадахгүй. Та өөрөө л өөрийнхөө төлөө үүнийг шийдэх ёстой. Бурхан таныг Өөрийг нь сонсоосой хэмээн хүсэж байдаг. Тэр таныг Өөрийнх нь хүслийг сонгохыг хэзээ ч албадахгүй боловч таныг Түүнд тийм гэж хэлэх урам зоригийг өгөхийн тулд Тэр чадах бүх зүйлүүдээ хийх болно.

Бурхан танаар хийлгүүлэхийг хүсэж байгаа зүйлээ, таны талаар юу гэж боддогоо, таны амьдралд зориулсан Түүний төлөвлөгөө юу болох талаар таныг мэдээсэй гэж хүсэж байдаг. Сургаалт Үгс 3:7-д “Өөрийнхөө нүдэнд бүү мэргэн бай” гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл: өөрийнхөө амьдралыг өөрөө авч явж чадна гэж, мөн Бурханы
тусламж, зааваргүйгээр та амжилттай явах болно гэж бодсоны ч хэрэггүй гэсэн үг. Та Түүний дуу хоолойг сонсож чадна гэдэгтээ илүү их итгэлтэй байх тусам Түүний удирдамж ба зааврыг хүлээн авахдаа илүү дээр байх болно.

Бурхан тантай ярихыг хүсэж байдаг. Тиймээс ярих үед нь та сонсох болно, мөн Түүний дуу хоолойнд өөрийн бүх анхаарлаа хандуулах болно гэсэн шийдвэрээ өнөөдөр гарга.

ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:

Бурханд амьдралд тань зориулсан сайн төлөвлөгөөнүүд бий бөгөөд таны мэдэх хэрэгтэй бүх зүйлийг Тэр танд хэлэх болно. Сонсох хэрэгтэй гэдгээ сана!

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon