Та ямар ч үед өөрийгөө байгаагаар нь хүлээн авч сур

Та ямар ч үед өөрийгөө байгаагаар нь хүлээн авч сур

Чи ичгүүрт унахгүй, Гутамшиг болохгүй. Шившиг ч болохгүй тул бүү ай. Харин чи залуу насныхаа ичгүүрийг мартаж, Бэлэвсрэлийнхээ доромжлогдлыг цаашид (үнэхээр) дурсахгүй. — ИСАИА 54:4

Бид өөрсдийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөх нь чухал юм. Өөртөө дуртай байна уу гэж та өөрөөсөө асуугаад үзээрэй. Хэрэв та өөртөө дургүй бол бусад хүмүүст дуртай байна гэдэг хэцүү. Та өөрөө өөртөө баярладаггүй бол бусад хүмүүст ч бас баярлахгүй шүү.

Бид Эзэнтэй дотно харилцаатай болсноор тайван байж, заавал төгс зүйл хийж, төгс зан чанартай байх албагүй гэж өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрдөг бөгөөд Христ биднийг бүх талаар өөрчлөхийн тулд ажлаа хийсээр байгаа. Харин бид Есүстэй харилцах хувийн харилцаандаа анхаарах хэрэгтэй.

Бид өөрсдөдөө дуртай байна гэдэг бол Бурханы бүтээл гэж өөрийгөө хүлээн зөвшөөрнө гэсэн үг юм. Бид өөрсдийгөө хүлээн зөвшөөрч, өөртөө дуртай байна гэдэг нь өөрийнхөө хийж байгаа бүх зүйлд дуртай байна гэсэн үг биш юм. Бид Түүний хүүхэд байхааргүй алдаа хийж байсан ч, Бурхан бидэнд ямар нөхцөл болзолгүйгээр хайртай байдаг.

Би таныг өглөө болгон толиндоо хараад “Би өөртөө дуртай, би бол Бурханы хүүхэд, Тэр надад хайртай, би авьяас чадвар авсан. Би бол онцгой хүн учраас өөрөө өөрийгөө хүлээн авч байна” гэж хэлээрэй. Та үүнийг хийснээр, үүнд итгэснээр өөрийгөө Бурхан ямар байхаар бүтээсэн, тиймээр нь хүлээж авахад тусалдаг үнэхээр гайхалтай.


Та өнгөрсөндөө тайван байж, одоодоо ч бас тогтвортой амгалан байвал ирээдүй тань Бурханы хайрын гарт байгаа гэдгийг мэдэж байна гэсэн үг юм.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon