Махбодын бодол санаа [Ариун Сүнсгүй ухаан] бол үхэл, [Ариун] Сүнсний бодол санаа бол амь ба [сүнсний] амар тайван [одоо болоод мөнхөд] билээ. — Ром 8:6
Яг одоо та, бид хоёр дайны талбар дээр байна. Энэ бол сүнслэг тулааны талбар бөгөөд энэхүү харанхуй ертөнцийн захирагчид болон ёрын муу сүнсний хүчний эсрэг бид тэмцэлдэж байна (Ефес 6:12). Бид энэ тулаанд ялахын тулд Ариун Сүнсний бодол санаатай байх хэрэгтэй.
Харамсалтай нь олон итгэгчид махан биеийн оюун бодолтой байдаг. Гэвч бид энэ ертөнцийг өөрчлөх амьдралын хэв маягаар амьдрахыг хүсвэл махан биеийн дагуу амьдрахаа зогсоож, Сүнсээр амьдарч эхлэх хэрэгтэй.
Бид бүгдээрээ махан биеийнхээ хүсэл санааг Ариун Сүнсэнд захируулахад сургаж, бодол санаа ба сэтгэл хөдлөлөөрөө өөрсдийгөө удирдахгүй байх хэрэгтэй. Сүнс махан биеийн эсрэг, харин махан бие нь сүнсний эсрэг тэмцэлддэг учраас тэд үргэлж нэг нэгтэйгээ дайсагнадаг гэж Бичээс тайлбарладаг.
Энэ бол дайн тулаан! Диавол биднийг үзэн яддаг бөгөөд биднийг махан биедээ бүр мөсөн бууж өгөхийн тулд тэр байнга илүү цагаар ажилладаг.
Эцэст нь таны амьдралд хэн нь ялан дийлэхийг та л шийднэ. Сайн мэдээ гэвэл та өөрийнхөө махан биеэс хараат байх шаардлагагүй. Таны махан биеийг Бурханы хүсэлд захируулах чадалтай Сүнсээр амьдрах боломжтой. Өнөөдөр та тулаанд ялан дийлж чадна!
Залбирлын эхлэл
Бурхан минь, би өнөөдөр тулаанд ялан дийлэхийг хүсэж байна. Би амь ба амар тайвныг өгдөг Ариун Сүнсний бодол санаатай баймаар байна. Өөрийн махан биеийг Таны Ариун Сүнсэнд нийцүүлэн амьдрахад туслаач.