Та өөрийн мөс чанараараа хөтлүүл

Бидний төлөө залбирагтун. Бид аливаа зүйлд хүндлүүштэй явахыг хүсэн, сайн (тодорхой) мөс чанартай гэдэгтээ бат итгэдэг. – Еврей 13:18

Бурхан бидэнд мөс чанарыг өгсөн бөгөөд энэ нь биднийг аливаа төвөгтэй асуудалд орооцолдохоос сэргийлж байдаг. Хэрэв бид өөрсдийн мөс чанараа удаан хугацааны турш үл ойшоох аваас гэм нүгэлд орооцолдох үедээ Бурханы зэмлэлийг огтхон ч мэдэрч чаддаггүй. Хүмүүс өөрсдийнхөө зөв бурууг ялгах энгийн мэдрэмжээ үл ойшоовол, тэдний сэтгэл хатуурч эхэлдэг. Тэр ч бүү хэл энэ нь дахин төрсөн хүмүүст ч гэсэн тохиолддог. Хүмүүс хатуу зүрхтэй болох тусам Бурханы дуу хоолойг сонсож, тэр даруйдаа дуулгавартай дагах нь улам л хэцүү болдог. Тэд нарын мөс чанар нь
Бурханы бүтээсэн зорилгын дагуу ажиллаж чаддаггүй.

Мөс чанар гэдэг нь сүнсний үйл ажиллагаа бөгөөд бидний зан байдлын дотоод хянагч шиг ажилладаг. Энэ нь ямар нэгэн зүйл зөв эсвэл буруу болохыг бидэнд мэдүүлдэг. Үр дүнд нь аливаа стандартуудын талаарх бидний мэдлэг ба бидэнд зориулж бий болгосон
Бурханы зааварчилгаанууд нь бидний мөс чанарт асар ихээр нөлөөлдөг.

Түүний Үг нь бидний мөс чанарыг комд орсон мэт үе шатнаас сэрээж өгдөг. Итгэгч бус хүмүүс буруу зүйл хийж байгаагаа мэдэж байж болох хэдий ч, тэд дахин төрсөн, Сүнсээр дүүрсэн болон өдөр бүр Бурхантай нөхөрлөдөг бид нар шиг зэмлэлийг мэдэрдэггүй.

Бид улам их цагийг Бурханы оршихуйд өнгөрүүлэх тусам Бурханы зүрх сэтгэлийг тусгадаггүй зүйлүүдийг улам л илүү ихээр мэдэрдэг. Бид бурханлаг бус байдлаар биеэ авч явбал тухайн нөхцөл байдалд хандахдаа Есүсийн хүсдэг зам харгуйн шугамыг даван гарснаа тэр дороо мэдэрдэг.

Хэрэв бид өөрсдийн бодол санааг Бурханы Үгээр дүүргэж, мөс чанараа дуулгавартай дагах юм бол бид гайхамшигтай амьдралаар амьдарч болно.

ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ: 

Мөс чанар тань таныг хөтлөг.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon