Тийм ба үгүй

Хүүгээ талх гуйхад чулуу өгдөг хүн та нарын дунд байна уу? Эсвэл загас гуйхад нь могой өгнө гэж үү? – Матай 7:9-10

Бид үргэлж л зөв зүйлүүдийг гуйхаа мэддэг төгс ухаантай биш ч өнөөдрийн эшлэл нь хэрэв бид талх гуйвал, Бурхан бидэнд чулуу өгөхгүй, загас гуйвал Тэр бидэнд могой өгөхгүй гэдгийг амласан байдаг. Бид талх гуйж байна гэж бодсон боловч яг үнэндээ бид чулуу гуйж байсан тохиолдлууд байдаг. Өөрөөр хэлбэл: бид ямар нэгэн зүйлийг гуйхдаа, үнэхээр зөв зүйлийг гуйж байна гэж итгэдэг хэдий ч, тэрхүү гуйлтанд маань хариулбал, бидэнд хамгийн муугаар нөлөөлөх зүйлийг өгөх болно гэдгээ Бурхан мэдэж байдаг гэсэн үг юм.

Бид гэнэн цайлган байдлаасаа болж аюултай, муугаар нөлөөлөх ямар нэгэн зүйлийг гуйж байна гэдгээ ч ухаардаггүй тохиолдлууд байдаг. Тухайн тохиолдолд Бурхан өгөөгүйд нь бид баярлах хэрэгтэй! Тиймэрхүү тохиолдолд Бурханы “тийм” гэдэг хариулт нь гэрт могой оруулж байгаатай адил хэрэг болдгийг бид бараг л мэддэггүй. Бид “Бурхан минь, Танаас юуг ч асууж чадах зориг надад бий. Гэвч надад зориулсан Таны хүсэл биш, ямар ч зүйлийг би хүсэхгүй байна. Би Танд итгэж байна, Бурхан. Хэрэв би гуйснаа авахгүй бол тогтоосон цаг нь болоогүй, надад зориулж бэлдсэн үүнээс илүү зүйл Танд бий, би зөв зүйлийн талаар гуйхаа арай л бодож амжаагүй” гэж Түүнд хэлэх хангалттай итгэлтэй байх хэрэгтэй. Бурхан таны хүссэн болгоныг чинь өгөөгүйгээс болж, өөрийгөө муу хандлагатай болгохыг хэзээ ч бүү зөвшөөр.

Бурхан биднийг ивээгдэхийг хүсдэг. Тэр бидний хүсэж буйг өгөхийг хүсэхээс гадна, хамгийн сайныг өгөхийг хүсдэг. Хэрэв бид Бурханд үнэхээр итгэдэг бол бидний гуйлтуудад Тэр “тийм” гэж хариулдаг үетэй яг адил, Тэр бидэнд “үгүй” гэж хэлэх үед нь бид Түүнд итгэх хэрэгтэй.

ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:

Түүнийг “тийм” болон “үгүй” гэж хэлэх үед Бурханд итгэ.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon