Хайрт минь, мууг бус харин сайныг дуурай. Сайныг үйлдэгч нь Бурханых. Мууг үйлдэгч нь Бурханыг [Түүнийг төсөөлж баярлаж үзээгүй бөгөөд Түүнийг огт мэддэггүй] хараагүй юм (ялгаж хараагүй буюу мэдэж үзээгүй). — 3 Иохан 1:11
Заримдаа ертөнцийн хүмүүс биднээс тэдний дүр төрхөд нийцүүлэхийг хүсдэг. Нийцэх гэдэг үг нь «зан чанар эсвэл хэлбэр төрхөөр ижил байх, зонхилж буй загвар маяг эсвэл ёс заншлын дагуу биеэ авч явах» гэсэн утгатай.
Ром 12:2-т Энэ үеийн явдалд бүү нийцэгтүн… Мөн 3 Иохан 1:11-т ёрын мууг бус, харин Бурханы сайныг дуурайж байхыг анхааруулдаг.
Хүмүүс үргэлж биднийг өөрсдийнхөө хэв загварт тааруулж, хэлбэржүүлэхийг оролдох болно. Энэ нь хэсэгчлэн тэдний итгэлгүй байдлаас улбаатай бөгөөд тэд хэн нэгнийг өөртэйгөө адил юмыг хийлгэснээр сэтгэл нь ханадаг учраас бусдыг өөртэйгөө адилхан байлгахыг эрмэлздэг. Маш цөөн тооны хүн өөрийнхөөрөө байж, мөн бусдад өөрийнхөөрөө байх боломжийг олгох чадвартай байдаг.
Бид бүгд ийм байсансан бол ертөнц ямар сайхан болох байсныг та төсөөлж байна уу? Хэрэв хүн бүр өөртөө итгэлтэй байсан бол бусдыг өөрийнхөөрөө байлгах байсан. Бид хэн нэгэндээ нийцүүлэх юмуу өөр хэн нэгнийхээ хувилбар болох гэж оролдохгүй байх байсан.
Өнөөдөр би таныг Христийг дуурайгч байж, ертөнцийн хэв загвараас мултарч чадна гэдэгт итгэхийг уриалж байна!
Залбирлын эхлэл
Ариун Сүнс ээ, намайг ертөнцийн хэв маягт нийцэх урхинд орохоос хамгаалж, энэ замаас хол байлгахыг гуйж байна. Христ шиг амьдарч, сайныг дуурайгч болоход минь туслаач.