Том төлөвлөгөө

Том төлөвлөгөө

Есүс тэднийг хараад —Энэ нь хүмүүст боломжгүй, харин Бурханд бүх юм боломжтой гэж айлдав. — МАТАЙ 19:26

Бурханаас мөрөөдөл, алсын хараа өгөөч гэж залбирах нь чухал юм. Бид ямар нэгэн зүйлд хүрэхгүйгээр зүгээр амьдарч болохгүй. Бурхан биднийг төлөвлөгөөтэй байлгахаар бүтээсэн. Эфэс 3:20 дээр “Эдүгээ, дотор маань ажилладаг хүчний дагуу гуйх буюу бодох бүхнээс минь илүү хэмжээлшгүй бялхлаар үйлдэх чадвартай” Тиймээс Христэд итгэгч бид томоор бодож, томоор төлөвлөж, том зүйлд найддаг.

Бид үргэлж хийх ёстой үүргээ хараад үүнийг хийхээс өөр арга байхгүй гэж боддог. Ийм байдал ямар үед үүсэх вэ? гэхээр бүх зүйлийг хийдэг Бурханыг харахын оронд бид өөрсдийгөө харснаас болж үүсдэг.

Эзэн Иошуаг дуудаад, Мосегийн оронд Израйлчуудыг удирдаж, Амлагдсан газар авч оч, “Амьдралын чинь бүх өдрүүдэд хэн ч чиний эсрэг зогсож чадахгүй. Би Мосетэй хамт байсны адил чамтай мөн хамт байх болно. Би чамайг орхихгүй мөн чамайг түлхэж хаяхгүй” гэж хэлсэн. (Иошуа 1:5)

Бурхан бидэнтэй хамт байна гэж амалсан бол Тэр хамт байх болно, энэ л бидэнд хэрэгтэй. Түүний хүч бидний сул доройг дүүргэхийн тулд байдаг. (2 Коринт 12:9) Танд ямар ч сул дорой байдалд байсан ч, Бурхан таны бодож байснаас ч илүүтэйгээр танд хийж өгөх болно.


Та боломжгүй байгаа том зүйлээ Бурханд итгэж даатгаснаар Бурханаас хүндэтгэлийг авах болно.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon