Тулаанд Ялах

Тулаанд Ялах

Учир нь бидний тэмцэл бол мах цусны эсрэг (биеийн хүчтэй тэмцэх) биш, …энэхүү харанхуй ертөнцийн захирагчид, эрх мэдэл, хүчнүүд, тэнгэрлэг (ер бусын) оршихуй дахь ёрын муу сүнслэг хүчний эсрэг билээ. — ЕФЕС 6:12

Сатан тулаанд бидний эсрэг тулалддаг бөгөөд тулааныхан гол тактик нь биднийг өөрсдийнхөө талаар муугаар бодож, алдаа, дорой байдлаа үргэлж сануулах байдаг. Харин Бурхан бидний бүхий л зүйлийг мэддэг бөгөөд бидэнд хайртай гэдгийг нь бид үргэлж санах хэрэгтэй.

Бид олон зүйлтэй тэмцдэг ч хамгийн том тулаан нь өөрийгөө ялан дийлэх байдаг. Бид олон алдаа гаргаж, амьдралаа үүнээс илүү байх ёстой байсан юм гэсэн бодлоосоо салж чаддаггүй. Цухалдаж, санаа зовнисноороо бид юуг ч өөрчилж чадахгүй. Бид Бурханд итгэсэнээр Тэр л биднийг өөрчилж чадна. Тэрээр бидний төлөө тэмцэж, ялах болно. Бидний хийх зүйл бол Түүнд итгэж, Түүний хамтаар, Ариун Сүнсний жолоодлогыг дагах юм.

Бид өөрсдийн гэм нүгэл, уналт, чадвар дутмаг байдлыг Бурхан харсаар байж Есүсийн үхэл болон дахин амилалтаар зөвтгөсөн гэдгийг ойлгоход хэцүү. Та тулаанд ганцаараа орж байгаа бол Христ дотор Бурханаар зөвтгөгдсөн гэдгээ мэдвэл сүнслэг хүч болон амар тайван тантай хамт байх болно.


Бид өөрсдийгөө харж, алдаа дутагдлаа тоололгүйгээр Бурхан руу хараагаа чиглүүлж, Түүнийг магтвал бид өөрчлөгдөх болно.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon