Тэвчээртэй Бай

Тэвчээртэй Бай

Хатуужил нь төгс үйл байг. Тэгвэл (хүмүүс) та нар төгс, бүтэн (гажуудалгүй) юугаар ч дутахгүй байна. — ИАКОВ 1:4

Иаков бидэнд хэцүү нөхцөл байдал дунд баяр хөөртэй байж, Бурхан бидний итгэл тэвчээрийг сургадаг гэдгийг заахыг хүссэн. Хэцүү зовлон надад тэвчээр өгч байгааг би харсан бөгөөд эхлээд бардамнал, уур, эсэргүүцэл, өөрийгөө өрөвдөх, гомдоллох, зэрэг олон төрлийн ааш авирыг бий болгодог. Иймэрхүү бурханлаг бус хандлагыг Бурханы тусламжтайгаар шийдэхгүй бол биднийг тэвчээртэй байж сайн үр жимс болох хайр, найрсаг байдал, хүнлэг байдал зэрэг үр жимсүүд гаргахад саад болдог.

Библи дээр ариусгал, цэвэр байдал болон өргөлийн тухай ярьдаг. Энэ үгс тийм ч их хэрэглэгддэггүй боловч Есүстэй адил зан чанартай болоход бидэнд хэрэгтэй. Бурхан биднийг юугаар ч дутаахгүй төгс болгохыг хүсдэг. Тэр биднийг зөвт байдлын үр жимсийг гаргаасай гэж хүсдэг бөгөөд энэ нь тааламжгүй нөхцөл байдал дунд биднийг өсөж, томоожиход тусалдаг.

Би олон жилийн турш хэцүү байдалтайгаа зовлонтой байдаг байсан. Тэгээд эцэст нь Бурхан бүх зүйлийг хамтдаа сайн байхаар ажилладаг ба энэ хэцүү байдлаар минь дамжуулан надад олон талаар тустай зүйл болдог гэдгийг суралцуулсан. Тэрээр таныг зүгээр л өөрийгөө Түүнд зориулж “Бурхан минь, Танд би итгэж байна бас энэ бүх хэцүү зүйл дуусч, би өмнөхөөсөө илүү сайн хүн болох болно гэдэгтээ итгэж байна” гэж хэлээрэй.

Таны амьдралд юу ч тохиолдож байсан, та өдөр бүр Бурханд ойртон өсөж, Түүнд итгээрэй.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon