Тэр таныг өөрчлөх болно

Тэгэхэд Эзэний Сүнс чиний дээр бууж, чи тэдэнтэй хамт эш үзүүлж, өөр хүн болж өөрчлөгдөнө. – 1 Самуел 10:6

Бурханы дуу хоолойг сонсож чадна гэдэг нь Түүнийг таньж мэдэх, Түүний Сүнсээр дүүрсэн байдлын чухал үр дүн боловч энэ нь Сүнсээр дүүрсэн амьдралын цорын ганц баталгаа биш билээ. Ариун Сүнсний хүч аливаа нэг хүний дотор байгаагийн энгийн жишээ ч гэсэн, хүчирхэг баталгаа бол өөрчлөгдсөн амьдрал билээ.

Есүсийг шүүж байх үед Петр Түүнийг гурван удаа үгүйсгэсэн нь тэр Иудейчүүдээс айж байсан юм (Лук 22:56-62 харах); харин Пентэкостын өдөр тэр Ариун Сүнсээр дүүрснийхээ дараа цаашид дахин айхаа больж, босон зогсож, туйлын зоригтой номлолыг номлож байсан. Петрийн тэрхүү номлолын үр дүнд нь тэр өдөр Бурханы Хаанчлал гурван мянган хүмүүсээр нэмэгдсэн юм (Үйлс 2:14-41 харах). Ариун Сүнсний дүүрэн байдал нь Петрийг өөрчилж, түүнийг өөр хүн болгон өөрчилсөн ба тэрээр огтхон ч эмээдэггүй, маш зоригтой нэгэн болгосон юм.

Зөвхөн Петр л тэр өдөр зоригтой алхмыг хийгээгүй юм. Үлдсэн арван нэгэн дагалдагч нар ч гэсэн яг адилхан хандсан юм. Есүс дахин амилсныхаа дараа тэдэн дээр ирэх үед тэд бүгд Иудейчүүдээс айн эмээж, хаалганы цаана нуугдаж байсан (Иохан 20:19:22 харах). Ариун Сүнсээр дүүрснийхээ дараа, гэнэт тэд бүгд ямар ч айдасгүй, зоригтой болсон юм.

Ариун Сүнсний хүч чадал нь олон жилийн турш тоолж баршгүй хүмүүсийг өөрчилсөн байдаг. Өнөөдрийн эшлэлд энэ нь Саулыг өөрчилсөн гэж хэлсэн байдаг. Энэ нь Петрийг, бусад дагалдагч нарыг, мөн намайг өөрчилсөн юм. Энэ нь дэлхийн төгсгөл хүртэл Түүнийг хичээнгүйлэн эрэн хайгчдыг үргэлжлүүлэн өөрчилсөөр л байх болно. Та өөрчлөгдмөөр баына уу? Өнөөдөр таныг дүүргэхийг Ариун Сүнснээс гуй.

ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:

Өөрчлөгдөхийн тулд танд Ариун Сүнсний хүч хэрэгтэй.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon