Өрнө нь дорноос хол байдаг адил гэмт үйлдлийг маань биднээс Тэрээр тийн холдуулсан. — Дуулал 103:12
Бидний эмх замбараагүй байдлыг авч хаяхыг зөвшөөрөх үед Бурхан Аав маань тэдгээрийг гайхамшиг болгон өөрчлөх чадвартай бөгөөд хэрэв бид зөвхөн Түүнд итгэвэл Тэр бидний алдаа дутагдлыг сайны төлөө эргүүлдэг.
Исаиа 61:3-д Тэр бидэнд үнсний оронд цэцгэн хэлхээ өгнө гэж хэлсэн байхад олон хүн өөрийнх нь бүтэлгүйтэл, алдаа дутагдлыг сануулагч үнс буюу өнгөрсөн үеийн үнс нурмаас зуурахыг хүсдэг. Би таныг энэ үнс нурмаасаа салж, ямар нэг шинэ зүйлд хүрэхийг уриалж байна.
Дэндүү олон хүн тэдэнд өөр боломж хэзээ ч гарахгүй гэж бодон өнгөрсөн үеэрээ амьдардаг. Танд хоёр дахь боломж хэрэгтэй юу? Бурханаас хоёр эсвэл гурав дахь, эсвэл дөрөв, бүр тав дахь гээд танд хэд дэх нь хэрэгтэй байна тэр боломжийнхоо төлөө гуй. Бурхан өршөөл нигүүлслээр дүүрэн бөгөөд тэвчихдээ удаан. Түүний хайр энэрэл хэзээ ч хөсөрдөшгүй агаад дуусашгүй. Тэр таны алдаа зөрчлийг танаас холдуулсан гэж Библи хэлдэг. Тиймээс та цаашид түүнтэй зууралдах шаардлагагүй.
Есүс ачаа дарамтыг үүрэхээр ирсэн. Гэхдээ та өөрөө эдгээрийг тавихыг эрмэлзэх ёстой бөгөөд Тэр таны алдаа зөрчлөөс илүү агуу гэдэгт итгэх ёстой. Өнөөдөр Түүнд үнсээ өг.
Залбирлын эхлэл
Бурхан минь, Та намайг хайрлан шинэ боломж өгөхөөр миний өмнө зогсож байхад өнгөрсөн үеэсээ салахгүй зуурах нь надад ямар ч тусгүй гэдгийг би мэдлээ. Иймээс би үнснээсээ салж, Танд өгч байна. Эдгээрийг хэрхэн цэцгийн хэлхээ мэт үзэсгэлэнтэй сайхан болгохыг харах гэж сэтгэл минь догдолж байна.