Иймд ах дүү нар аа, Бурханы өрөвч сэтгэлээр та нараас хичээнгүйлэн хүсье. Өөрсдийн (бүх хүмүүст танилцуулах) биеийг Бурханд тааламжтай, амьд, ариун (зориулагдсан, ариусгасан) тахил болгож өргө. Энэ нь та нарын сүнслэг (оновчтой, ухаалаг) мөргөл мөн. — РОМ 12:1
Бурханд хэрэглэгдэхийн тулд бид өөрсдийн амьдралаа Түүнд зориулах хэрэгтэй. Бид амьдралаа Эзэнд зориулснаар өөрсийнхөө амьдралын авч явах ачаанууд бас Түүнд өгөгдөнө.
Бурханд чин сэтгэлээсээ амьдралаа зориулах хэрэгтэй. “Би бүгдийг Танд Өргөж байна” гэж дуулах амархан. Бид сэтгэл хөдлөлөөрөө ямар нэг зүйл хийж болох ч яг үнэндээ бидний өдөр тутмын амьдралд тохиолдож байгаа зүйлс бидний хүссэнээр болоогүй үед л жинхэнэ шалгалт явагдаж байгаа юм. Бурханд сүнс, сэтгэл, биеэ зориулна гэж дуулахад бол амархан харин зориулна гэдэг бол өдөр бүр шийдвэр гаргах юм.
Бурханд илүү ойр байх чухал зүйл бол Түүнд зүрх сэтгэлээ зориулах юм. Бид Бурханы Үгийг дуулгавартай дагаснаар Эзэнд маш ихээр таалагддаг. Та өөрийгөө чин сэтгэлээсээ Бурханд зориулснаар Түүнтэй шинэ, гүнзгий харилцаатай болох бөгөөд тэгснээр таны баяр хөөр, хүч чадал өдөр тутмын амьдралд тань илүү их байх болно.
Амьдралын бүх хэсгээ Бурханд өргөснөөр Ариун сүнс таныг Эзэндээ хэрэглэгдэх ваар сав болгоно.