Түүний энэрэл, өршөөл өдөр бүр шинэ!

Түүний энэрэл, өршөөл өдөр бүр шинэ!

Эзэний хайр ивээл үнэндээ хэзээ ч дуусахгүй. Учир нь Түүний [өгөөмөр, зөөлөн] өршөөл хэзээ ч унахгүй. Тэдгээр нь өглөө бүр шинэ юм. Таны итгэлтэй байдал агуу ажээ. Гашуудал 3:22–23

Шинэ өдөр бүхэн өнгөрсөн үеийн хаалгыг хааж, цоо шинэ эхлэлийг туршиж үзэх боломж юм. Бурхан өдөр хоногийг хорин дөрвөн цагт хуваасан нь бид аливааг байнга эхнээс нь шинээр эхлэх хэрэгтэйн баталгаа болдог. Бидэнд үргэлж шинэ өдөр, шинэ сар, шинэ он жил байдаг. Харин эдгээр шинэ эхлэлийг зөвөөр ашиглахын тулд бид тийм шийдвэр гаргах ёстой.

Та буруушаалт, зэмлэлтэй тэмцэлдэж байна уу? Олон жилийн өмнө хийсэн эсвэл өчигдөрхөн хийсэн зүйлээс болж танаас эвгүй, муухай мэдрэмж салахгүй байна уу? Хичнээн их цаг хугацаа өнгөрсөн ч өнгөрсөн юм өнгөрснөөрөө л байна. Болсон юм болсноороо л үлдэх бөгөөд одоо Бурхан л үүнд санаа тавьж чадна. Таны хийх зүйл бол өөрийнхөө алдаа зөрчлийг хүлээн зөвшөөрч, гэмшиж, Бурханы уучлал, өршөөлийг хүлээн аваад үргэлжлүүлэн урагшлах юм.

Гашуудал номд Иеремиа эш үзүүлэгч бидэнд Бурханы өршөөл энэрэл өглөө бүр шинэ гэсэн мэдээгээр урам зориг өгсөн. Өдөр бүр Тэр таныг шинээр гарааны шугам дээр тавьдаг. Бурхан энэрэл өршөөлийн шинэ багцыг өдөр бүр өгдөгт би маш их баяртай байдаг. Өдөр бүр бидэнд шинэ эхлэл бий!

Залбирлын эхлэл

Бурхан минь, Таны өршөөл өглөө бүр шинэ байдагт би маш их баяртай байна! Намайг гэсэн Таны хайр, энэрэл, өрөвч зөөлөн сэтгэл, итгэмжит байдлын улмаас би өдөр бүрийг шинээр эхлүүлж чадна.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon