Сайн сайхан хийгээд хайр энэрэл тань Насан туршид минь намайг лавтай яа дагана. Эзэний өргөөнд (МӨН Түүний оршихуйд) би мөнхөд оршин сууна. — ДУУЛАЛ 23:6
Дуулал 23 бол Библи дээрх хүчирхэг бүлэг бөгөөд Бурхан биднийг ямар амьдрах хэрэгтэй гэдгийг зааж өгсөн байдаг. Тэр биднийг хамгаалахыг, удирдахыг, тайвшруулахыг хүсдэг. Тэр бидний дайсны нүүрний өмнө ивээлийн ширээ засахыг хүсдэг. Тэр биднийг гашуудлын биш, харин баяр хөөрийн тосоор тослохыг хүсдэг. Түүний ивээлийн аяга бидний дээрээс Түүний талархал магтаал, сайн бүхэн нигүүсэл дуусашгүй хайртай хамт асгарах болно. Тэр биднийг өдөр бүр, байнга Түүний оршихуйд аюулгүй байгаасай гэж хүсдэг.
Эдгээр бүх “хүсэж” байгаа зүйлүүд бол бид нарт, хүн бүрт Бурханы зориулсан сайн төлөвлөгөө юм. Бид хэр хэцүү байдалд байсан ч хамаагүй, Тэр биднийг сэргээж, бидэнд зориулсан төлөвлөгөөгөө биелүүлж, Өөртөө ойр байлгах болно.
Бид өдөрт хэдэн удаа энэ үгийг хэлж байвал бидэнд тустай “Бурхан миний амьдралд зориулсан гайхалтай төлөвлөгөө байгаа. Түүний хүсэж байгаа бүгдийг би хүсэж байна. Би Түүний хайр болон сайныг амьдралдаа хүлээн авах болно. Би Эзэний оршихуйд алхаж амьдрах болно”
Бурханы ивээлийг хүлээж авахын тулд хамгийн чухал зүйл бол бидний итгэл биш, бидний итгэмжит байдал юм.