Улаан гэрэл, ногоон гэрэл

Харин бид хүлүүлж асан хуульдаа үхэж, түүнээс чөлөөлөгдсөнөөр судар бичгийн хуучрал дор [дуулгавартай дагах] биш, харин Сүнсний [амьдралын] шинэчлэл дор [дуулгавартай дагалтын өдөөлтийн дор] үйлчилдэг. – Ром 7:6

Хэдийгээр би Итгэгч, Итгэгч хүний хийх ёстой бүх зүйлүүдийг хийж байсан ч гэсэн ямар ч аз жаргалгүй байсан үе миний амьдралд тохиолдож байсан. Би хуучны тэр үе
рүүгээ эргэн харахад аз жаргалгүй байсны минь гол шалтгаануудын нэг бол дотоод сэтгэлийн амьдралын талаар бараг л мэддэггүй байсныг ухаарсан юм. Миний дотор оршин байгаа Ариун Сүнсний хүч чадлаар дамжуулан намайг хөтөлдөг Бурханы дуу хоолойг хэрхэн сонсохоо, Тэр надаар хийлгэхийг хүсэж буй зүйлийг нь хэрхэн дуулгавартай дагахаа, зарим нэг зүйлүүдийг хэрхэн үйлдэхгүй байхаа ч би мэддэггүй байсан юм.

Харин одоо Ариун Сүнс миний дотор замын цагдаа шиг л ажлаа хийдэг. Би зөв зүйлийг хийвэл Түүнээс ногоон гэрлийг хүлээн авдаг, харин буруу зүйлийг хийвэл улаан гэрлийг хүлээн авдаг. Хэрэв би өөрийгөө ямар нэгэн төвөгтэй асуудалд орооцолдуулах шахаж байгаа боловч тухайн зүйлийг үргэлжлүүлэхэд өөрийгөө бүрэн зориулаагүй байвал болгоомжлолын дохиог хүлээн авдаг.

Бид илүү их хугацааг завсарлага авангаа зам чиглэлийнхээ төлөө Бурханаас гуйхад зарцуулах тусам Ариун Сүнсний бидэнд өгч буй дотоод дохионуудад мэдрэмжтэй хандаж чаддаг. Тэр бидэнтэй чимээгүй намуухан дуу хоолойгоор, миний
нэрлэдгээр “танил” дуу хоолойгоор ярьдаг. Та замаар давхин явахдаа улаан, ногоон гэрлүүдэд анхаарлаа хандуулдаг шиг, таны дотор байгаа Ариун Сүнсний зөөлөн дохионуудад анхаарлаа хандуул. Хэрэв та ногоон гэрлийг хүлээн авбал урагш яв, хэрэв улаан гэрлийг хүлээн авбал зогс!

ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:

Та шинэ нутаг дэвсгэрт байгаа бол өөрийнхөө GPS (Бурханы залбирлын дохионууд) -ыг хэрэглэ.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon