Урагшилсаар бай

Урагшилсаар бай

Энэ шалтгааны улмаас, миний гар (ахлагч нараар чинь) тавигдсанаар чамд буй (цогыг асаан, сэргээж) Бурханы (ивээлт) бэлгийг (доторх галыг) сэргээхийг чамд сануулъя. — 2 ТИМОТ 1:6

Бидний сүнсний амьдрал урагш тэмүүлж эсвэл арагшаа ухарч болно. Христэч амьдрал хэвийн байна гэж байхгүй. Харин гол зүйл бол юу ч болсон урагшилсаар байх юм. Тиймээс л Тимотын гал шиг дүрэлзэж байсан зүрх нь мохож байсан. Тэр дүрэлзэж байсан гал нь бөхөхөд ядарсан байсан.

Гэхдээ Тимотод айдсаасаа болоод арагш алхам хийсэн үе байгаа. Тимот яагаад урам болон итгэлээ алдсаныг ойлгоход амархан. Энэ үед маш их хавчлага байсан ба түүний зөвлөгч Паул шоронд байсан. Гэхдээ Паул Тимотыг замаасаа хазайсан байхад нь буцааж авчирахын тулд маш ихээр урамшуулж байсан бөгөөд түүнийг дуудлагаа эргэн харж, айдсаа давж, Бурханы түүнд өгсөн сүнсний хүч болон хайр, үгийг нь сайн сонсоорой гэж хэлж байсан.

Биднийг айдас дарангуйлах үед бид арагшаа ухардаг. Айдас биднийг зоригтойгоор урагшлахын оронд ямар ч ахицгүй болгож, арагш хараад зугтмаар байдалд хүргэдэг. Та өнөөдөр айдастай, яахаа мэдэхгүй, баталгаагүй байгаа бол Паулын Тимотод өгсөн урамшуулалыг уншаарай. Итгэлээ сэргээж, Бурхантай хамт галаа асаа, Тэр тантай хамт байгааг бүү март. Тэр таны талд байгаа учраас ямар ч хэцүү зүйл тохиолдож байсан ч Түүгээр дамжуулан та бүгдийг хийж чадна.


Хэзээ ч, Хэзээ ч, Хэзээ ч … Бүү бууж өг!

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon