Урагш тэмүүл

Урагш тэмүүл

Сэнтийд Залрагч —Харагтун, Би бүх юмсыг шинэ болгож байна гээд —Бичигтүн, эдгээр үгс итгэмжит (яв цав, үл саатагч, итгэмжит) бөгөөд (жинхэнэ) үнэн гэв. — ИЛЧЛЭЛ 21:5

Олон хүмүүс өнгөрсөндөө хийсэн алдаанаасаа болоод ачаатай, ойлгомжгүй байдалтай байж, утгагүй амьдралаар амьдарсаар байна. Та өнгөрсөн амьдралаасаа болоод аз жаргалгүй, урам хугарсан байгаа бол таныг бодлоо өөрчилж, шинэ замаа анхаарч алхаасай гэж хүсэж байна. Бурханы хүссэнээр амьдарч, хүссэн зүйлийг нь авч, Есүс таны төлөө амиа өгсөнийг хүлээн авч амьдар.

Христ доторх таны шинэ амьдрал бол таны бүх гэм нүгэл уучлагдсан амьдрал юм. Бурхан таны зүрх сэтгэлийг цэвэрлэж, дотор нь оршин байгаа юм. Та өнгөрсөнөө хаяад, ирээдүй рүүгээ баяр хөөртэйгөөр алхамаа эхлүүлэх хэрэгтэй.

Та урам хугарсан үедээ “Би хүлээсэнд дахиж амьдрахгүй. Би өнгөрсөндөө хийсэн бүхэндээ юу ч хийж чадахгүй, харин ирээдүйдээ зориулж ямар нэгэн юм хийж чадна. Есүсийн амиа өгсөн амьдралд би сэтгэл хангалуун аз жаргалтай байх болно. Би өнгөрснөө хаяад, Бурханыг мөшгөж, өнөөдрөөс эхлэн урагш тэмүүлж амьдрах болно” гэж хэлээрэй.


Өчигдөр бол түүх. Маргааш бол нууц. Харин өнөөдөр бол Бурханы бэлэг юм.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon