Тиймээс бид өөрсдийг минь хүрээлэн буй үүл мэт үлэмж их гэрч нартай тул аливаа саад тотгор ба амархан урхиддаг нүглийг хажуу тийш нь тавьж, өмнөө тавигдсан уралдаанд тэвчээртэйгээр гүйцгээе. — ЕВРЕЙ 12:1
Бид амьдралынхаа турш Бурханы хүслийг биелүүлж амьдрахын тулд уралдаанд оролцдог бөгөөд би ачаа болон гэм нүглээ хойш нь тавьж, тэвчээртэйгээр гүйх хэрэгтэй. Энэ эшлэл дээр хэлсэн цаг үед бол гүйлтийн тамирчид, одооны хүмүүс шиг л биеэ бэлддэг байсан. Тэд гүйж байхдаа доод биеэ ороосон хувцаснаас бусдыг нь тайлж хаядаг байсан бөгөөд тэгснээр саад болох зүйлгүй гүйдэг байсан. Тэд бас өөрсдийн биеэ сайн тосоор тосолдог байсан.
Христэд итгэгчдийн амьдрал бол бид гүйж байхдаа Бурханы бидэнд хэлсэн шиг хэрэггүй саад болж байгаа зүйлүүдээ хаях хэрэгтэй. Бас уралдаанд түрүүлэхийн тулд Ариун сүнсний (тос бэлэг тэмдэг байдаг) тосолгоог сайн авч өөрийгөө тосолсон байх хэрэгтэй.
Муу сүнс биднийг Бурханы үгийг дуулгавартай дагаж, Түүнтэй дотно харилцаатай байхад саад болж төөрөгдүүлэх гэж олон арга хэрэглэдэг. Зам зуур олон саад болон шаардлагатай тулгардаг. Гэхдээ Бурханы зааварчилгаагаар явбал саад болж байгаа бүх зүйлийг зайлуулж чадна. Зорилгодоо гол хараагаа тавьж, саад болж байгаа зүйлүүдэд “үгүй” гэж хэлж, өөрийн нөөц бололцоогоо ашиглан гуйцэтгэлээ сайн хийхийн төлөө байх хэрэгтэй.
Бурханы таны амьдралд өгсөн зорилго болон төлөвлөгөөг биелүүлэхэд тань юу ч саад болох ёсгүй.