
… Би явахгүй бол Туслагч (Зөвлөх, Туслагч, Өмгөөлөгч, Зуучлагч, Хүчийг Өгөгч, Зогсогч) та нар дээр (та нарт ойртохгүй) ирэхгүй. Харин Би явбал Түүнийг та нар дээр (та нартай ойр байлгахын тулд) илгээнэ. — ИОХАН 16:7
Та гэр бүл, найз нөхөд, хамт ажилладаг хүмүүсээсээ илүү их урам авахыг хүсдэг үү? Бид амьдралынхаа ямар нэг үед ийм зүйл хүсдэг. Танд урам зориг хэрэгтэй санагдаж байгаа ч хэн нэгнээс авч чадахгүй байгаа бол Эзэн дотор өөрөө өөрийгөө урамшуулаарай. (1 Самуел 30:6) тэгснээр та Бурханы Ариун сүнснээс урам зориг авах болно.
Ариун сүнсийг “Урам өгөгч” гэж нэрлэдгийг та мэдэх үү? Грекээр “Ариун Сүнс” гэдэг нь параклэтос буюу тайвшруулагч, урам өгөгч гэдэг утгатай адил тодорхойлогддог.
Есүс Өөрийн Туслагчийг, Хүч өгөгчийг, Тайвшруулагчийг илгээсэн бөгөөд Тэр бидэнтэй илүү дотно харилцаатай байхын тулд илгээсэн юм. Есүс Христэд итгэгч хүн бүрийн дотор Ариун сүнс байгаа.
Танд урам хэрэгтэй байгаа бол эхлээд Бурханыг хар. Тэр танд урам өгөхгүй гэж огт хэлдэггүй. Мөн тэрээр хэзээ ч чиний байгаа байдал найдваргүй гэж хэлдэггүй. Харин оронд нь таныг Тэр урамшуулж, Түүний хувьд боломжгүй зүйл гэж байхгүй гэж хэлдэг. Тэр танд хайртай бөгөөд тантай хамт байгаа гэдгээ байнга хэлдэг. Түүний дуудсан дуудлагыг биелүүлэхэд хэрэгтэй бүх хүчийг Тэр танд өгөх болно.
Та өнөөндөр зүрх сэтгэлээ нээж тайвшрал, баталгаа, урам зориг Ариун сүнснээс аваарай.