Урам хугаралтыг даван дийлэх нь

Урам хугаралтыг даван дийлэх нь

Тиймээс Бурханд захирагдагтун. Диаволыг эсэргүүц. Тэгвэл тэр та нараас зайлна. — Иаков 4:7

Урам хугаралтаас хэрхэн гарахыг сураагүйгээс болж олон христэд итгэгч амьдралын их замын хажууд урам зориггүй хэвтэж байдаг. Гэвч сэтгэлээр унасан, урам зориггүй, цөхөрсөн амьдралыг Бурхан танд зориулж төлөвлөөгүй. Тиймээс өнөөдөр эсвэл өөр хэзээ ч ингэж амьдрах учиргүй.

Есүсийн газар дээрх үйлчлэлийн нэг хэсэг нь Ариун Сүнсний тосолгоогоор явж, диаволд дарлагдсан бүх хүнийг чөлөөлөх байв. Газар газрын урам нь хугарсан хүмүүс Есүсийн хүч чадалтай учраад шинэ найдварыг олж авдаг байжээ. Яг энэ хүч чадал өнөөдөр ч гэсэн бидэнд олдох боломжтой.

Урам хугаралтын эсрэг өөрийгөө хамгаалахын тулд Бурханд анхаарлаа төвлөрүүлж, Түүний амлалтуудыг тунгаан бясалгаж, залбирлаар дамжуулан өөрийгөө болон нөхцөл байдлаа Түүнд даатгаж, Түүний үгийг тунхаглан энэхүү хүч чадлыг хэрэглэж байгаарай. Таныг дарах гэсэн дайсны халдлагыг та Есүсээр дамжуулан няцааж чадна. Диавол таныг утсгахгүйн тулд түүнийг зэмлэж зайлуул.

Бурхантай сүнсээрээ маш сайн хөглөгдсөн тохиолдолд диавол тан руу ойртох үед та түүний юу хийх гэж байгааг ялган таних боломжтой бөгөөд түүнийг эсэргүүцэн зайлуулж чадна. Есүсийн танд төгс төгөлдөр болгож өгсөн хүч чадлын улмаас Диаволд зугтахаас өөр сонголт үлдэхгүй.


Залбирлын эхлэл

Бурхан минь, миний замд саад тотгор болон урам хугарах явдал тулгарсаар байх болно. Гэсэн ч би диаволыг эсэргүүцэж, ирэх болгонд нь түүнийг хөөн зайлуулах болно.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon