Уруу татлагаас татгалзах нь

Уруу татлагаас татгалзах нь

Гагцхүү эхлээд Бурханы хаанчлал ба зөвт байдлыг хайгтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно. — Матай 6:33

Сатаны заль мэхтэй зэвсгийн нэг нь анхаарал сарниулах явдал юм. Ертөнцийн санаа зовнилоос болж салаа замаар явах нь ихэсвэл бид Бурхантай өнгөрүүлэх цагаа үл ойшоож эхэлдэг гэдгийг тэр мэддэг.

Бурхан бидэнтэй итгэмжтэй, ойр дотно харилцаа холбоотой байхын тулд Түүнээс холдуулдаг уруу татлагаас татгалзахыг заримдаа биднээс хүсдэг. Бүр сэтгэл шархлуулах байсан ч хамаагүй.

Жишээ нь: Хэрэв бид Бурханд таалагдахаас илүү албан тушаал, мөнгө олох хүсэл, нийгмийн өндөр байр суурь зэргийг чухалд тооцож байгаа бол бид эрхэмлэх зүйлсээ дахин нэг цэгцлэх хэрэгтэй болсон гэсэн үг. Эсвэл хүмүүстэй тогтоосон харилцаа таныг Бурханаас холдуулж, тэр хүний анхаарал ба сайшаалыг Бурханыхаас илүү үзэж байж болох юм. Ариун Сүнсний удирдамж эсвэл Бурханы төлөөх амьдралаас биднийг холдуулдаг аливаа нөхцөл байдал юмуу хүсэл тэмүүлэл нь биднийг сайн юманд хүргэдэггүй, эрүүл бус уруу татлага юм.

Бурхан биднийг уруу татлагаар бус, харин Ариун Сүнсээр удирдуулаасай гэж хүсдэг. Тиймээс өнөөдөр таны анхаарлыг сарниулж буй бүх зүйлээ хойш нь тавьж, Бурхан дээр төвлөрөөрэй. Эхлээд та Бурханыг бүхий л зүрх сэтгэлээрээ хайвал Түүнийг олох болно. Тэр үргэлж таныг хүлээж байдаг.


Залбирлын эхлэл

Эзэн, анхаарлыг минь сарниулдаг бүх зүйлээс ангижрахад минь туслаач. Энэ нь сэтгэл өвтгөмөөр байсан ч бүрэн татгалзахад минь туслаач. Таныг бүхнээс илүү хайж, өдөр бүрийн амьдралаа Ариун Сүнсээр удирдуулж сурахад минь туслаач. Би Таны төлөө амьдармаар байна!

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon