
Уур тэнэгийн цээжинд оршдог тул ууранд бүү яар. — Номлогчийн үгс 7:9
Учир шалтгаанаас үл хамааран бүхий л төрлийн уур бухимдал бидний амь амьдралд ижил уршиг дагуулдаг. Уураас болж бид санаа сэтгэлээр унаж, биеэ хямраадаг. Дотроо уур уцаарыг барьж, юу ч болоогүй юм шиг дүр эсгэх нь бидний эрүүл мэндэд бүр ноцтой аюул учруулж болзошгүй. Ихэнх тохиолдолд бид зөвхөн өөрсдийгөө хохирооно. Харин биднийг уурлуулсан хүн үүний талаар огт мэдээ ч үгүй явдаг.
Бурхан надад хэрхэн энэ асуудлыг шийдэж, уурыг ялан дийлэхийг заах хүртэл би уур уцаараас болж аймшигтай зовдог байв. Эцэст нь би уур бухимдлын асуудлаа эергээр шийдэж сурсан юм. Энэ нь надад шинэ эхлэлийн гараа болсон.
Та уур уцаартай тулгарах үедээ Бурханы арга замаар үүнийг шийдвэрлэнэ гэж шийдвэл та уур уцаараа дийлж чадна. Ариун Сүнс бидэнд туйлбартай, хүлээцтэй байх хүч чадлыг өгч, Ариун Сүнсний үр жимсийг хүртэн амьдрах үүд хаалгыг нээж өгнө. Бидэнд шударга бус хандсан хүмүүсийг уучилж, хайр хүрмээргүй хүмүүсийг хүртэл хайрлах хүч чадал бидэнд бий.
Иймээс бид уурлах явдалдаа хариуцлага үүрч, энэ асуудлаа шийдэж сурах ёстой. Дотроо барихын оронд Эзэнийг эрэлхийлж, Түүнээс уураа зөвөөр суллаж гаргахын тулд тусламж гуйгаарай. Энэ асуудлыг Түүнтэй хамт зүй зохистой зохицуулахаар шийдвэл таны сэтгэл онгойж, байнгын цухалдаж, бухимддаг асуудлаас та чөлөөлөгдөх болно.
Залбирлын эхлэл
Эзэн минь, би дотроо ямар ч уур хилэнг баримааргүй байна. Яагаад гэвэл энэ нь мунхаг хэрэг бөгөөд Танд тааламжгүй. Амьдралдаа уур бухимдлын асуудлыг дийлж гарахад минь туслахыг Танаас гуйж байна.