Уучлал болон Мэдрэмж

Уучлал болон Мэдрэмж

Эзэн дотор дуугүй байж, Түүнийг тэвчээртэйгээр хүлээ! Өөрийнхөө замаар амжилт ологчоос Хорон башир явуулгаа биелүүлдэг хүнээс болж бүү эгдүүц! Уурлахаа больж, хилэнгээ хая. Бүү эгдүүц. Энэ нь зөвхөн мууд хүргэнэ. — ДУУЛАЛ 37:7-8

Уучлалын талаар буруу ойлгодог нэг зүйл бол хэрэв тухайн хүний мэдрэмж нь өөрчлөгдөхгүй байвал уучлагдаагүй гэсэн үг гэж боддогт байгаа юм. Тэд шархлуулсан байгаа хэн нэгэний уучлахыг хүсдэг гэхдээ тэд тэр хүндээ уурласаар, шархалсаар байгаа учраас яг үнэндээ бүрэн төгс уучлаагүй байна гэсэн үг юм.

Та Эзэнд дуулгавартай байж Библийн дагуу шийдвэр гаргамаар байгаа боловч удаан хугацаанд уучлахаар шийдсэн боловч өмнө байсан мэдрэмж чинь яг хэвээрээ байж болох юм. Ийм үед л итгэлээ гаргах хэрэгтэй байдаг. Та өөрийн талаас хийх зүйлээ хийгээд дараа нь Эзэн Бурхан ажлаа хийхийг нь хүлээх хэрэгтэй. Түүний хийх зүйл бол таны сэтгэлийн шархыг эдгээж шархыг нь арилгаж сэтгэлийг нь сайхан болгох юм. Танд уучлах хүч байгаа харин Бурхан тэр хүний таныг шархлуулсан сэтгэлийг эмчлэх болно.

Эдгэрэхэд хугацаа хэрэгтэй. Тийм болохоор сэтгэл тань “сайхан” биш байна гээд тэвчээр алдаж, урам хугарч болохгүй. Бурхан бүгдийг хянадаг бөгөөд Тэр таны амьдралд гайхалтай ажлаа хийх болно.


Бурханыг дуулгавартай дагах шийдвэр гаргаж таны зүрх сэтгэлийг Тэр өөрчлөх болно гэдэгт итгэ. Таны сэтгэл санаа таныг шийдвэр гаргахад нөлөөлдөг.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon