
Бурханы хаанчлал (Бүхний эцэст) бол (дуртай) идэх болон уух (авах) явдал бус, харин Ариун Сүнс дорх зөвт байдал (хүнийг Бурханд тааламжит болгон), амар тайван хийгээд баяр баясгалан нь юм. — РОМ 14:17
Бурханы хаанчлал дэлхийн эд зүйлсээс илүү ач тустай, гайхалтай юм. Бурхан биднийг эд зүйлсээр ивээдэг боловч Бурханы хаанчлал үүнээс хавьгүй илүү юм. Бурханы хаанчлал бол Ариун сүнсний зөвт байдал, амар тайван болон баяр хөөр юм.
Зөвт байдал бол бидний хийж байгаа зүйлийн үр дүн бус, харин Есүс бидний төлөө хийсэн зүйл юм. (1 Коринт 1:30) Тэр бидний гэм нүглийг аваад Өөрийнхөө зөвт байдлыг бидэнд өгсөн. (2 Коринт 5:21). Бид энэхүү үнэнийг итгэлээр хүлээж авснаар Есүс бидний төлөө амиа өгч байж өгсөн баяр хөөртэй, эрх чөлөөтэй амьдралыг амсаж амьдрах болно.
Амар тайван бол хаанчлалын гайхалтай бэлэг тэмдэг юм. Тиймээс бид амар тайвны төлөө мөшгөж, араас нь явах хэрэгтэй. (Дуулал 34:14, 1 Петр 3:11)
Бид Бурхан руу ойртох тусам, Есүс бол бидний амар тайван гэдгийг улам мэдэх болно (Ефес 2:14) Бурханы хүсэл та биднийг Түүний амар тайван дотор жаргалтай байлгахын төлөө байдаг. (Филиппой 2:14)
Баяр хөөр бол чимээгүй бас чангаар илэрч болно. Баяр хөөр бол бидэнд эрүүл, тогтвортой, сайхан амьдрал бий болгодог. Биднийг бусдад гэрчилж, бурханлаг амьдралаа харуулахад баяр хөөр тустай. (Нэхэмиа 8:10)
Бурханы үгэнд маш тодорхойгоор хэлсэн: Бурханы хаанчлалыг хай, Тэр бусад бүх зүйлд санаа тавих болно. (Матай 6:33)
Бурханы хаанчлалаас илүү сайхан амьдрал гэж байхгүй.