Тиймд бид хэрэгцээтэй цагт туслах нигүүлслийг олж, өршөөлийг хүлээн авахын тулд нигүүлслийн хаан ширээнд зоримгоор очицгооё. — Еврей 4:16
Бурхан биднийг нигүүлслийн (ер бусын дотоод хүч) төлөө Түүн рүү гүйж очдог дадалтай болгохыг хүсдэг. Тэр биднийг зөвхөн Өөрт нь найдаж түшиглэхийг хүсдэг.
Гэвч дайсан биднийг Бурханы оршихуйд байхаар хангалтай сайн хүн биш гэсэн худал үгээр мэхлэхийг оролддог. Бурханыг бидэнтэй холбоотой байхыг хүсэхгүй болтол бид хэтэрхий их алдаа зөрчил гаргасан гэж Сатан бидэнд итгүүлэхийг оролдоно.
Харин Бурханы үг тэгж хэлдэггүй. Түүний үг биднийг Түүний зольж авсан хийгээд өршөөгдсөн хүүхдийн хувьд Түүний хаан ширээнд зоригтойгоор ойртож болно гэдэг. Та өнөөдөр энэ үнэнийг хүлээж аваад ингэж амьдрах сонголт хийх хэрэгтэй.
«Бурхан надад хайртайг би мэдрэхгүй байна. Намайг уучилсан юм шиг надад санагдахгүй байна» эсвэл «Надад ирээдүй байгаа гэж бодохгүй байна» гэж хэлэхийн оронд «Бурхан надад хайртай. Түүний хайраас намайг юу ч салгаж чадахгүй. Тэр намайг уучилсан учраас би яг одоо Тэр намайг хүлээж авна гэсэн итгэлтэйгээр Түүн рүү ойртож чадна.» гэж хэл.
Өөрийгөө үнэ цэнэгүй гэж бодох бүрт Бурханы үг юу гэж хэлдгийг санаж, тэнгэрлэг Аав дээрээ зоригтойгоор оч. Тэр таныг хүсэмжлэн, тэсэн ядан хүлээж байна.
Залбирлын эхлэл
Бурхан минь, Таны үг намайг уучилсан бөгөөд Тан дээр ямагт очиж болно гэж хэлсэн учраас би зоригтойгоор Тан руу ойртон ирж байна. Миний бүтэлгүйтэл, алдаа зөрчлийг уучилж, өршөөсний төлөө Танд талархаж байна. Таны нигүүлсэл хэрэгцээтэй үед надад хангалттай байдгийн төлөө Тандаа баярлаж байна.