Төмөр төмрийг ирлэдэг. Хүн хүнээ (зөрчилдөхөд эсвэл уурлахад) хурцалдаг. — СУРГААЛТ ҮГС 27:17
Бидний амьдралд зүлгүүр шиг хэдэн хүн байдаг. Зарим нь бүр багцалсан зүлгүүр шиг ч байдаг. Итгэнэ үү, байна уу өөрөө л мэд, Бурхан тэр хүмүүсийг бидний амьдралд байхыг зөвшөөрдөг бөгөөд бидний хатуу булангуудыг зөөлрүүлэхийн тулд юм. Бид бүгд л хатуу гадаргуутай алмазтай адилхан. Бид үнэ цэнэтэй, үзэсгэлэнтэй боловч бие махбод маань зэвэрсэн, хатуу гадаргуу шиг л болсон байдаг.
Бурхан намайг сүнсээр өсгөхийн тулд ажлаа хийж байхдаа бидний амьдралд харилцахад үнэхээр хэцүү хэд хэдэн хүнийг өгдөг. Эхлээд тэд нар л өөрчлөгдөх хэрэгтэй гэж би боддог байсан бол харин Бурхан тэднийг ашиглаад, намайг өөрчлөхийг хүссэн гэдгийг олж мэдсэн. Бид бүхий л хүмүүстэй харилцаж сурах хэрэгтэй бөгөөд тэднийг биднээс өөр байгаад нь талархах хэрэгтэй.
Дэйв юмыг удаан хүлээж чаддаг, сэтгэлээр унадаггүй харин би бол юмсыг хурдан өөрчлөхийг хүсдэг. Тэр чимээгүй, харин би их ярьдаг. Тэр өглөө хөгжим тоглох дуртай, харин би чимээгүй байх дуртай байдаг. Таны амьдралд ч гэсэн танаас өөр хүн бас байдаг л байх. Ийм зүйлд уурлаж тэдний буруу, таны зөв гэж бодохын оронд Христ биднийг хүлээж авсан шиг тэднийг хайраар хүлээж аваарай.
Бид хүмүүсийн зан чанар хичнээн өөр байсан ч, нөхцөл байдал өөр байсан ч хамаагүй хайраар амьдарч сурах хэрэгтэй. Бид эргэн тойронд байгаа хүмүүсийг, хамгийн хэцүү хүнийг ч хайрласнаар Бурханы бидэнд зааж өгөхийг хүсэж байгаа зүйлд суралцаж байна гэсэн үг юм.
Христийн хайраар алхаж, амьдралд тань өгсөн хүмүүсээр дамжуулан, Түүнд таныг өөрчлөх боломжийг өгөөрэй.