Хэн ч, хэзээ ч Бурханыг [арайхандаа] хараагүй. Хэрэв бид бие биенээ хайрлавал Бурхан бидний дотор байж (амьдарч, оршиж), Түүний хайр (тэр хайр бол үнэхээр Түүнийх юм) бидний дотор төгс болно (бүрэн төлөвшилтөнд хүрэх, бүх үйл явцыг дуусгах, төгс байдалд хүрэх). – 1 Иохан 4:12
Бид байхгүй зүйлээ бусдад өгч чаддаггүй. Хэрэв бидэнд зориулсан Бурханы хайрыг бид хэзээ ч хүлээж аваагүй бол бусдыг хайрлах гэж оролдох нь ашиггүй байдаг. Бид өөрсдийнхөө хувиа хичээсэн байдлаар болон өөртөө төвлөрсөн арга замаар биш, тэнцвэртэйгээр хайрлах хэрэгтэй. Бид өөрсдөдөө хайртай болох биш, өөрсдийгөө хайрлах хэрэгтэй гэж би заадаг.
Өөрийгөө хайрлахын тулд танд зориулсан Бурханы хайранд та зүгээр л итгэх хэрэгтэй. Энэ нь үүрд мөнхийн, өөрчлөгддөггүй, ямар ч болзолгүй хайр гэдгийг мэдэж ав. Түүний хайр танд амлаж, танд аюулгүй байдлыг мэдрүүлдэг боловч та өөрийгөө байгаагаасаа хэтэрхий дээгүүр бүү бодож эхэл (Ром 12:3 харах). Өөрсдийгөө хайрлана гэдэг нь зан чанараа бүгдийг нь хайрлана гэсэн утгатай биш, энэ нь бид Бурханааар бүтээгдсэн өвөрмөц хүн юм гэдгээ хайрлаж, хүлээн зөвшөөрнө гэсэн үг юм.
Өөрсдийгөө тэнцвэртэй байдалд хайрлах нь тэрхүү хайр биднээр дамжин бусдад хүрэхэд биднийг бэлтгэдэг гэдэгт би итгэдэг. Бидэнд зориулсан Бурханы хайрыг эрүүл, зүй зохистой байдлаар хүлээн авахгүйгээр, магадгүй бидэнд бусдын төлөө гэсэн хайр ба хүндлэлийн мэдрэмжүүд, хүмүүнлэгийн маягийн хайр байж болно. Гэвч Бурхан Өөрөө тэр хайранд онгод оруулж, өдөөн хатгахгүй л юм бол, бид бусдыг ямар ч болзолгүйгээр огт хайрлаж чадахгүй билээ.
Ариун Сүнс бидний зүрх сэтгэлийг цэвэршүүлснээр л бид Бурханы хайрыг өөрсдөөрөө дамжуулан чин сэтгэлээсээ бусад хүмүүс рүү урсгаж чаддаг (1 Петр 1:22 харах). Энэ нь Сүнсээр дүүрэн байхын нэг хэсэг юм.
Бурхан бусдад хайраа илэрхийлэхийг биднээс хүсэж байдаг. Бид бусдын төлөө тэднийг хэрхэн ивээж болох талаар бодохдоо өөрсдийгөө Хайрын Сүнс болох Ариун Сүнсээр дүүрэн байлгасаар байдаг билээ.
ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:
Өнөөдөр энэ дэлхийд өгч болох нэгэн гайхамшигт зүйл танд байдаг. Энэ нь таны дотор байгаа Бурханы хайр юм.