Хайр бол тэвчээртэй

Хайр бол тэвчээртэй

Хайр тэвчээртэй энэрэнгүй билээ… — 1 КОРИНТ 13:4

Өнөөдрийн дэлхий тэвчээргүй хүмүүсээр дүүрчээ. Хүн болгон л яараад байгаа юм шиг санагдах юм. Хүмүүсийн сэтгэл санааны дарамт их, тэвчээр алдагдмаар дарамтан доор байна. Христэд итгэгчид бид ч бас дарамттай болохоор дэлхийн хүмүүс шиг л тэвчээргүй байна, бид уул нь тийм байж болохгүй.

Библид бидэнд хайр бол тэвчээртэй гэж хэлдэг. Бид Христийн хайрын талаар илүү их суралцсанаар Түүнийг болон эргэн тойрныхоо хүмүүсийг ч хайрлаж, илүү их тэвчээрт суралцаж байна. Тэвчээр биднийг амар тайван байхад тусалдаг. Бид үргэлж л яарч болохгүй.

Бидэнд Бурханыг хүлээх цаг, Түүнтэй нөхөрлөх цаг хэрэгтэй. Бурхан хайраараа бидэнд тэвчээртэй ханддаг шиг, бид ч бас эргэн тойрны бусад хүмүүст тэвчээртэй хандаж сурах хэрэгтэй.

Та хайраар амьдарснаар бусад хүмүүст тэвчээртэй хандаад зогсохгүй, өөрөө өөртөө бас тэвчээртэй ханддаг болно. Алдаа хийхээрээ өөртөө уурлахынхаа оронд гэмшиж, амар тайван байх болно. Бурхан амьдралд чинь байгаа буруу зүйлийг зассаар байгааг та ойлгож, Түүнийг ажлаа хийхийг нь тэвчээртэй хүлээхэд суралцана.

Тэвчээр бол та амьдралын турш хөгжүүлэхийн төлөө явдаг зүйл бөгөөд Бурхантай өдөр бүр ойр байж, Түүнд итгэх гол түлхүүр нь юм. Эзэнтэй ойр байх тусам дэлхийн сэтгэлээр унагах зүйлс амархан, юу ч биш болох болно. Та Бурханыг амьдралынхаа төв болгосноор амар тайвныг олж авах болно.


Ямар ч хэцүү зүйлд тэвчээртэй хандвал энэ нь зөвхөн амьдрал дээр л тэвчээд байгаа юм биш, харин ч амьдрал тань аз жаргалаар дүүрэн байх болно.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon