Хайр, Итгэл, Найдвар

Хайр, Итгэл, Найдвар

Хозлуулахуй ба эс хозлуулахуйн аль нь ч Христ Есүс (хэрэв) дор хүчингүй, харин хайраар дамжин ажиллаж буй итгэл л чухал юм. — ГАЛАТ 5:6

Бид итгэлээ илүү сайн болгох гэж хичээхийн оронд Бурханы хайрыг авч, Түүнд буцаагаад өгөхөд цаг гаргавал үр дүнтэй байх болно. Бид Аавын хайранд итгэснээр итгэлээр алхах боломж нээгддэг.

Галат 5:6 дээр итгэл хайраар дамжуулан ажилладаг гэж хэлдэг. Хайр байхгүй бол итгэл байхгүй гэсэн үг юм. Бичэээс дээр Бурхан бидэнд ямар их хайртайг бид мэдэхгүй бол бидний итгэл юу ч биш гэж хэлдэг.

Бурханд итгэж, итгэлээр алхана гэдэг нь бид Бурханы бүх зүйлд итгэж, Түүнд найдахыг хэлж байгаа юм. Та Бурханаар ямар ч нөхцөл болзолгүйгээр хайрлагдсан гэдгээ мэдсэнээр итгэлтэй байж чадна. Бурханы хайр бол бидэнд ямар ч төлөөсгүйгээр өгөгдсөн бөгөөд бид зүгээр л хүлээн авч, талархан Бурхантай илүү ойр байхад л болно.

Библид “Эхлээд Тэр биднийг хайрласан тул бид хайрладаг” (1 Иохан 4:19). Бурхан эхлээд биднийг хайрласан гэдгийг мэдсэн бол та Бурханыг баяртайгаар эргүүлээд хайрлаж, Түүний төлөө баяр хөөртэйгөөр амьдрах болно.

Энэ дэлхий дээр ямар ч хүн таныг Бурхан шиг хайрлахгүй.


Бурханыг илүү хайрласнаар Итгэл хүчирхэг болдог.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon