
Би бол усан үзмийн мод, та нар мөчрүүд. Хэн Миний дотор байж, Би мөн түүний дотор байна, тэр их жимс гаргана. Учир нь Надаас ангид (огтлогдсоноор) та нар юу ч хийж чадахгүй. — Иохан 15:5
Би хэнээс ч хамааралгүй хүн байсан, тэгсэн Бурхан Иохан 15:5 Түүнд итгэсэн эхний үед надад хэлсэн. Бид Бурханы хүчийг авахын тулд Түүүнээс хамааралтай байх хэрэгтэй. Итгэл гэдэг бол Түүнтэй ойр байж итгэх мөн Түүний хүч мэргэн ухаан, сайн бүхэнд итгэх юм.
Бид Түүнд ойр байж, бүх талаараа Түүнээс хамааралтай байснаар бидэнд байгаа бүх ачаа Түүн дээр очно гэсэн үг юм. Бурханы тусламжгүйгээр бид амьдралдаа юу ч өөрчилж чадахгүй. Бид өөрсдийгөө, өөрийн хосоо, гэр бүл, найзуудаа, нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй. Түүнээс салангид байвал бид үнэхээр юу ч хийж чадахгүй.
Бид Бурханыг хүлээж авахгүй бол амар тайван, баяр хөөрөө алдах болно. Өөрсдөө ажлаа зохицуулах гэж оролдвол бид бүр ажил ч үгүй болно. Бурханд гайхаад байх зүйл, хийж чадахгүй ажил байхгүй харин бидэнд олон зүйл хэцүү байдаг. Ариун сүнсний тусламж, удирдлагаар бүгдийг мэддэг Нэгнээс мэдэхгүй бүх зүйлээ мэдэж, үнэн дотор илүү амар амгаланг олж, мөн өсөх болно… зөвхөн Түүнд итгэ.
Та зоригтойгоор “Эзэн минь, би юу хийхээ мэдэхгүй, мөн хийж чадахгүй байна. Би Таныг миний өмнөөс хэрхэн ажиллахыг Тань харж хүлээх болно” гэж хэлээрэй.