Нэрийг тань мэдэгсэд (өөрийн нигүүсэлээ мэдэх бас туршлагатай) Танд найдна. Эзэн, Өөрийг тань эрэн (асуух, дуудах) хайгчдыг, Та (Бурханы Үгийн эрх мэдэл болон тэдний зайлшгүй байдлын эрх) орхиогүй билээ. — ДУУЛАЛ 9:10
Хүн болгон ямар нэг байдлаар аюултай гэсэн мэдрэмжийг амссан байдаг. Бид ийм үедээ ямар нэг байдлаар алхам хийхийг хүсдэг боловч ямар ч хөдөлгөөн хийж чадахгүй хөлдчихсөн юм шиг л байдаг. Гэхдээ энэ нь бидний амьдралд Бурханы өгсөн төлөвлөгөө биш юм. Тэр биднийг итгэлтэй, зоригтойгоор алхам хийгээсэй гэж хүсдэг.
Аюултай гэсэн мэдрэмж биднийг эргэлзүүлж, Бурханы бидэнд өгсөн зүйлсийг хүлээн авахад садаа болдог.
Бид Бурханы үгэн дээр итгэлээ барьж байгуулснаар аюултай гэсэн мэдрэмжээсээ салж болно. Бид Бурханы өмнө ирж амаа нээн гэмшиж, айдсаа, баттай биш болон аюултай гэсэн мэдрэмжээсээ салахад туслаач гэж хэлж болно.
Та өөртөө тулгарч байгаа аюултай гэсэн мэдрэмжээсээ салмаар байгаа бол Бурханаас залбиран гуйснаар Тэр Үгэндээ амласан ёсоороо таны замыг урьдчилан засаж, дардан болгож өгөх болно.
Дотор хүн тань Бурханы хүчээр дүүрэн байж, айдсын ямар ч уруу татлагыг даан туулж, ялдаг байхад туслаарай гэж Бурханаас гуйгаарай.