Хамгийн сайнаараа бэлдэх

Зөвт (зүрхэндээ) хүмүүс ээ, Эзэн дотор (буцалтгүйгээр) баярлан дуулагтун! Чигч шударга хүн магтан дуулах нь зохистой. — ДУУЛАЛ 33:1

Өдөр бүр, шинэ зүйл тохиолдох бүрт бидэнд том өөрчлөлт авчирдаг. Хэрэв бид хүссэн бүгдээ авахгүйл бол баяр хөөртэй, амар тайван биш болдог бол бид амар тайван байдлыг маш ховор үзэх болно.

Хүмүүс “Маргааш бороо орвол би лав баярлахгүй” эсвэл “Би ажилд орохгүй бол сэтгэлээр унах болно” гэж хэлж байхыг би олон сонссон. Бид иймэрхүү зүйл бодож байгаа бол өөрсдийгөө амар тайван байлгахаас татгалзаж байна гэсэн үг.

Өөрийгөө сэтгэлээр унагахаар бэлдэж байхаар, өөрийгөө амар тайван байлгахаар бэлдэх хэрэгтэй. Бид харин “Маргааш цаг агаар сайхан болно гэж би найдаж байна. Би бас шинэ ажилтай болно гэдэгтээ итгэлтэй байна. Миний баяр хөөр Есүстэй харилцах харилцаанаас ирдэг бөгөөд маргааш юу ч болж байсан хамаагүй баяр хөөртэй, сэтгэл дотроо амар тайван байх болно. Маргааш нартай ч бай, бороотой ч бай, би ажилтай ч бай ажилгүй ч бай Эзэн дотор баяр хөөртэй байх болно” гэж хэлэх хэрэгтэй.

Бид амьдралд хэрхэн хандахаас бидний амьдрал ямар байх хамаарна. Бид амьдралын хараа, хандлагаа өөрчилж чадвал амьдралаа бас өөрчилж чадна.


Өнөөдөр юмс таныхаар болсон болоогүй хамаагүй, би баяр хөөртэй байх болно гэсэн шийдвэрийг оюун бодолдоо гаргаарай.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon