
Эдүгээ, дотор маань (Түүний үйлдэл) ажилладаг хүчний (үр дүнд) дагуу гуйх буюу бодох (бидний дээд залбирал, хүслээс хязгааргүй бодол, найдвар, эсвэл мөрөөдөл) бүхнээс минь илүү хэмжээлшгүй бялхлаар (Түүний зорилгыг хэрэгжүүлэх ба) үйлдэх чадвартай Түүнд — ЕФЕС 3:20
Бурхан биднийг энгийн, ердийн мөртлөө өдөр бүртээ бол энгийн бус зорилго алсын хараатай байгаасай гэж хүсдэг.
Энэ бол би юм, энгийн хүн мөртлөө миний хараа, зорилго эрч хүчтэй байдаг. Би энгийн ердийн хүн байлаа гээд зүгээр л дундаж нэгэн байж, үүндээ сэтгэл хангалуун байх хэрэгтэй гэсэн үг биш юм. Би энэ үгэнд дургүй. Би дундаж баймааргүй байна. Би дундаж юм шиг ч харагдмааргүй байна. Би Бурханд дундажаар үйлчилмээргүй байна: Би өөрийгөө дундаж байхаар гэдэгт итгэдэггүй, та ч бас тийм байгаарай.
Бурханы үгэнд хүн бүр Агуу Бурханд хэрэглэгдэх боломжтой гэдэг. Бурханд ойртох тусам агуу гайхалтай зүйлүүдийг хийх боломжтой бөгөөд бид өөрсдөө хүртэл гайхахаар байдаг. Бурхан биднийг ашиглах болно гэдэгт итгэж, тэгээд дээрээс нь ердийн бус зорилго хараатай байвал Бурхан биднээр, танаар дамжуулан хүчирхэг зүйлүүдийг хийх болно.
“Ердийн бус зорилго” гэдэг нь Бурхангүйгээр боломжгүй бид өөрсдөө яагаад ч бодож, найдаж, хийж чадахгүй зүйл учраас Түүнийг Агуу хүчээр бид хийх боломжтой гэдгийг хэлж байгаа юм. Бид өөрсдийгөө дундаж нэгэн гэсэн тодорхойлолтонд баглахгүй байвал Бурхан биднээр дамжуулан Бурхан бүгдийг хийж өгөх болно.
Итгэлээрээ илүү дээгүүр зүйлсийг харж найд. Бид энгийн бус зорилготой, энгийн хүмүүс байж болно.