Хананаас гүүр нь дээр

Хананаас гүүр нь дээр

Учир нь та нар үүнд (энэ нь таны ажилтай салшгүй холбоотой) дуудагдсан билээ. Яагаад гэвэл та нарыг мөрөөрөө дагуулахын тулд та нарт үлгэр дуурайл үлдээн, Христ (Тэр Өөрөө) та нарын төлөө зовлон эдэлсэн. — 1 ПЕТР 2:21

Би өөрийнхөө амьдралыг тойруулаад хана барихын оронд гүүр барьсан нь дээр гэдэгт суралцсан. Бурханы уучлал болон нигүүслийн хүчээр миний амьдралд тохиолдож байгаа бүх хэцүү зүйлс болон шударга бус зүйлсийн дээгүүр гүүр баригдаж, миний олсон эрх чөлөөг бусад хүмүүс тэр гүүрээр гараад олж очих боломжтой болсон.

Бурхан бол нүүр тал хардаггүй (Үйлс 10:34) Тэр миний амьдралд хийсэн зүйлийг, таны амьдралд ч хийж өгөх болно. Та өдөр бүр Бурхан руу илүү ойртсоноор миний авсан шиг эрх чөлөөг авах болно. Мөн та бас бусад хүмүүсийг хаах хана биш, харин бусад тэднийг гаргах гүүр болно.

Есүс анх биднийг Бурханд авчирсан. Тэр биднийг гаргах гүүр болсон. Тэр Өөрийгөө бидний өмнөөс өргөж, Түүний өргөлөөр дамжуулан бид одоо бусад хүмүүсийн төлөө өөрийгөө өргөж, тэдэнд бидний авсан шиг баяр хөөрийг авах боломжийг өгөх хэрэгтэй.

Хүмүүсийг хаадаг хаалт болохын оронд харин хүмүүсийг Бурхан хэрхэн харж байгаа шиг хардаг байх хэрэгтэй. Тэднийг хайрла, тэднийг уучил, Бурхан тэдний шархыг эдгээж, амар тайван болон баяр хөөрөөр дүүргэх болно.


Төөрсөн хүмүүс олон байна, хэн нэгэн нь тэдэнд зам харуулах хэрэгтэй байна. Тэр хүн нь та байж яагаад болохгүй гэж?

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon