Ханьтайгаа санал нэг байх нь

Ханьтайгаа санал нэг байх нь

Учир нь хоёр буюу гурвуулаа Миний нэрээр (нэрийн оршихуйд) хаана цуглана (Миний дагалдагчдын нэрээр хамтдаа байхад), тэнд Би тэдний дунд байна гэж айлдав. — Матай 18:20

Библи нэг санаатай байхад хүч оршдог тухай хэлдэг. Энэ нь ялангуяа гэрлэлтийн харилцаанд үнэн болох нь тод харагдана. Миний нөхөр Дэйв бид хоёр маш эсрэг тэсрэг зан ааштай хүмүүс. Хэдий тийм ч Бурхан биднийг улам их ойртуулж, илүү их хамтад нь байлгасан учраас бид адилхан сэтгэж, өдөр бүр адилхан зүйлсийг хүсдэг болж эхэлсэн. Бид хоёр одоо ч өөр өөрийн хувийн зан чанартай боловч Бурхан бидний ялгаатай байдлыг зорилготойгоор нэгтгэсэн гэдгийг бид одоо ойлгодог болсон.

Хэрэв та өөрийнхөө гэрлэлт болон залбирлын амьдралд хүчтэй байхыг хүсвэл нийцтэй байх хэрэгтэй. Нэг том асуулт байна. Санал зөрөлддөг хосууд хэрхэн санал нэгдэж сурах вэ? Зөвшилцөж, нэг санаатай байх нь үүнд оролцож буй хүмүүс хувиа хичээхээ болихоос эхэлнэ. Хувиа хичээх нь төлөвшөөгүй, өөртөө төвлөрсөн дотоод хандлага юм. Хамгийн чухал нь бусад хүмүүст юу хэрэгтэй байгаад санаа тавьж, өөрийгөө даруухан байлгаж, тэдгээр хэрэгцээг хангахын тулд өөрөөсөө хамаарах зүйлсийг хийхэд л болно.

Ингэсэн тохиолдолд та бүгд хамтдаа Эзэний өмнө нэг санаатай амьдарч чадна. Түүний нэрээр хоёр буюу гурвуулаа хаана ч цугласан, Бурхан тэдэнтэй хамт тэнд нь байдаг. Тиймээс өнөөдөр ханьтайгаа зөвшилцөлд хүрэхийг эрмэлзэж, Эзэний өмнө нэг байх сонголтыг хийгээрэй.


Залбирлын эхлэл

Бурхан минь, би өөрийнхөө гэрлэлтийн амьдралд харилцан ойлголцож нэгдэх хүчийг мэдрэхийг хүсэж байна. Бид Таны нэрээр хамтдаа үр нөлөөтэй амьдрах чадвартай байхын тулд нэг нэгнийхээ төлөө амь биеэ хайрлалгүй амьдрахад туслаач.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon