Харьцуулахаас болгоомжил

Харьцуулахаас болгоомжил

… Тэд өөрсдөө өөрсдийгөө хэмжиж, өөрсдийгөө өөрсөдтэйгөө харьцуулдаг нь ухаангүй аж. — 2 КОРИНТ 10:12

Та амьдралдаа сэтгэл хангалуун биш байгаа бол энэ байдлаа ялан дийлэх нь чухал юм. Өөрийгөө бусадтай бүү зүйрлэ, яагаад гэвэл ийм байдал хүнийг өөрийгөө дутуу үнэлэхэд хүргэдэг.

Та өөрийхөө зүс царай, ажил мэргэжил, хэр зэрэг удаан залбирдаг зэргээ бусадтай харьцуулахаа болих хэрэгтэй. Харьцуулалт хүнийг анхаарч, Бурханы таны амьдралд өгсөн төлөвлөгөөг олж харахад саад болдог.

Үүнтэй адил бид өөрсдийн явж буй замаа бусад хүнийхтэй харьцуулахгүй ухаалаг байх хэрэгтэй. Та магадгүй хэцүү зүйл туулж байж болох юм, гэхдээ өөр хэн нэгнийг хараад “Чи яагаад ийм амарханаар амьдраад, надад яагаад энэ бүхэн тохиолдож байгаа юм бэ?” гэж хэлэх хэрэггүй.

Есүс Петрт зовлон туулах үе гэж түүнд байна гэж хэлсэн. Петр өөрийн зовлонгоо болон амьдралаа өөр нэгэн хүнтэй харьцуулж, “Энэ хүнд юу тохиолдох вэ?” гэж хэлэхэд Есүс түүнд “Би хүсвэл түүнийг ирэх хүртлээ байлгаж (амьд сэрүүн) чадна, гэхдээ энэ чамд хамаатай гэж үү? (Чи өөрийнхөө зүйлд л анхаарлаа хандуул) Намайг дага” гэж хэлсэн (Иохан 21:22)

Энэ ч бас бидэнд хэлж байгаа үг юм. Бид харьцуулахаар дуудагдаагүй бөгөөд зүгээр л Түүний хүслээр амьдрахад болно.


Бурхан биднийг онцгой гэдгээ, хүн болгонд зориулсан онцгой төлөвлөгөө байгаа гэдгийг мэдээсэй гэж хүсдэг.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon