Хахир байхаас татгалз

Хахир байхаас татгалз

Харин Есүс түүнд — Иудас аа, чи Хүний Хүүг үнсэлтээр барьж өгч байна уу? гэв. — ЛУК 22:48

Есүс гэм нүглийг авснаар бид үүрэх хэрэггүй болсон. Тэр загалмайн замаар явж байхдаа тэвчээртэй байсан бөгөөд бид яг Түүний замаар явж, Түүний жишээгээр амьдрах хэрэгтэй. Есүс Иудагаас урвалт харсан нь Түүний амьдралын хамгийн хэцүү зүйл байсан боловч энэ бүхэн Түүнд садаа болоогүй.

Урвалт бол хамгийн хэцүү шархлуулдаг зүйл бөгөөд ялангуяа хайрлаж, хүндэлж, итгэж байгаа нэгнээс урвалт харах бүр хэцүү. Ийм үед та өөрийгөө хэт шархлуулж, хахир болохгүй байх нь чухал юм. Бурханы тусламжтайгаар хэн нэгний урвалтаас ямар ч зүйл байсан гэсэн сэтгэлээ хянаж, өөрсдийгөө хэтэрхий хязгаарлаж болохгүй.

Матай 24:10-13 дээр Есүс сүүлийн өдрүүдэд урвалт ихсэх болно гэж хэлсэн. Итгэгчид бид хүмүүсийн бидэнд хийсэн зүйлийг хараад сэтгэлээр унаж болохгүй. Биднээс хэн нэгэн урвасан, шархлуулсан бол та хахир болохоос өөрийгөө сэргийлээрэй. Харин оронд нь Есүсийн жишээг дагаж уучил. Бид хүмүүсийн хийж байгаа зүйлийг хянаж чадахгүй харин бид зөв хариулт өгөхөө өөрөө шийдэж чадна.


Бид Бурханы тусламжтайгаар зовлонгоо хахир хатуу болгох биш, харин өөрсдийгөө илүү сайн болгож өөрчилж чадна.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon