Хийж чадахгүй зүйлдээ бус нөөц бололцоондоо анхаарлаа төвлөрүүл

Хийж чадахгүй зүйлдээ бус нөөц бололцоондоо анхаарлаа төвлөрүүл

Бидэнд өгөгдсөн нигүүлслээр бэлгүүд маань (чадвар, авъяас, чанаруудаар) ялгаатай. Эш үзүүллэг нь итгэлийнхээ хэрээр… — РОМ 12:6

Бурханы танд өгсөн нөөц бололцоонд итгэх нь итгэлтэй байж, чадахгүй гэсэн бодлоо хаяхад маш чухал байдаг. Бид сул дорой байдлаа харахаас илүүтэйгээр нөөц бололцоогоо олж харвал, бидний амьдралд зориулсан Түүний төлөвлөгөөнд итгэж, Бурханд ажлаа хийх боломж өгч байгаа юм.

Хүмүүс “Та өөрийгөө хийж чадна гэж бодвол бүгдийг хийж чадна” гэж хэлдэг, гэхдээ үнэндээ та бид өөрсдийн хүчээрээ юу ч хийж чадахгүй. Бид бусад хүмүүсийн хийж байгаа юу ч бай, бүх зүйлийг хийж чадахгүй. Гэхдээ бид Бурханы дуудсан зүйлийг бүгдийг нь хийж чадна. Бурханы хэлсэн хэн ч болж чадна.

Бид бүгдээрэнд нь бэлэг авьяас, чадвар, нөөц бололцоо, чадавх байгаа. Та Бурхантай хамтарч өөрийн хүчээ зөв тодорхойлж, Бурханы танд өгсөн зүйлд сэтгэл хангалуун байж чадсанаар өөрийнхөө нөөц бололцоог таньж мэдэх болно. Авьяас билэг болон чадвар нь Ариун сүнсээр дамжуулан хүн бүрт чадах хэмжээгээр нь нигүүслээр өгөгддөг. Та илүү их зүйл хийж, Бурханы өгсөн зүйлийг хэрэглэмээр байгаа бол өөрийнхөө чадахгүй зүйлийг харах биш, харин Бурхан танд өгсөн нөөц бололцоог олж харж сурах хэрэгтэй.


Бурхан танаар нэг зүйл хийлгэхээр дуудсан бол танд ямар ч зүйл тулгарсан бай дуртай сэтгэлээр хийгээрэй.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon