Холбогд

Би бол усан үзмийн мод, та нар мөчрүүд. Хэн Миний дотор байж, Би мөн түүний дотор байна, тэр их жимс (бялхам) гаргана… — ИОХАН 15:5

Христэд итгэгчид олон зарчим, хэлбэр, арга зэрэгт баригдаад ямар ч хүчгүй болох тохиолдол байдаг. Итгэлийн, залбирлын, талархалын, Библи судлал, тунгаан бодох, гэмшил, сүнсний тулаан гээд олон төрлөөр бид судалдаг нь үнэн. Мэдээж энэ бүгд сайн бөгөөд бид мэдэх хэрэгтэй боловч дангаараа бүх асуудлыг шийдэж чадахгүй.

Энэ бүх зүйлийг судлах нь Эзэнийг сонсож, хүлээж авах нэг арга нь мөн. Энэ бүгдийг агуу хүчтэй холбохгүйгээр ямар ч үр дүн байхгүй.

Бид Бурхантай цагийг өнгөрөөж, холбогдохын тулд цаг гаргах хэрэгтэй. Бид Эзэнтэй хамт хувьчилсан цагийг өнгөрүүлэхгүй, харилцаатай болохгүйгээр ялалт дүүрэн Христ итгэгч амьдралтай байж чадахгүй. Танд л зөвхөн зориулсан төлөвлөгөө Түүнд байгаа. Та Түүнээс хүсвэл Тэр таны зүрх сэтгэлд ирж, хувчилсан харилцаа тогтооно. Тэр таныг ямар замаар явах хэрэгтэйг зааж зөвлөнө.

Бурхантай хувьчилсан харилцааг Ариун сүнсээр дамжуулан тогтоож байхдаа хурдан хариулж сурах хэрэгтэй. Та Түүнтэй тусдаа цаг гаргаснаар элбэг дүүрнээр шагнагдах болно.


Бид Эзэний оршиуйд орж байж л Түүний хүчийг авах болно.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon