Шөнө дундын үед Паул, Силас хоёр залбирч, Бурханд магтуу дуулж байгааг [бусад] хоригдлууд сонсоцгоож байлаа. Тэгтэл гэнэт шоронгийн суурийг доргиосон хүчтэй газар хөдлөлт болж, даруй бүх хаалганууд нээгдэн хүн бүрийн гав дөнгө нь мултарч унажээ. — Үйлс 16:25–26
Заримдаа бид өөрсдийгөө ганц ч хором илүү хүлээх боломжгүй мэт төсөөлшгүй муухай байдалд орсон байдаг. Гэсэн ч бид Бурханыг хүлээж, энгийн эрүүл саруул итгэлээр Түүнд итгэсээр байх шаардлагатай. Тэгээд бидний хувьд хэзээ ч ухааршгүй арга замаар Бурхан гэнэт хөдөлдөг!
Паул, Силас хоёр энэ хүлээлтийн тухай мэддэг байсан бөгөөд сайн ч хүлээж чаддаг байв. Үйлс номын 16-р бүлэг үй олон хүн тэдэн рүү хэрхэн дайрч довтлон, тэднийг зодож, шорон гянданд хийсэн тухай өгүүлдэг. 24-р эшлэлд, хуяг тэднийг дотоод гянданд (газар доорх гянданд) хийж, хөлийг нь дөнгөлдөг. Паул Силас хоёр үүнийг тоосон ч шинжгүй дуулж, Эзэнийг магтаж эхлэлдэг. Тэд Бурханыг хүлээж эхэлсэн.
Бурхан гэнэт газар хөдлөлтийг бий болгосноор шоронгийн хаалга нээгдэж, тэдний гав дөнгө нь мултрав. Тэр тэднийг чөлөөлсөн байлаа!
Хүмүүс айдас төрүүлэм нөхцөл байдлын дунд ч Бурханыг тасралтгүй тэвчээртэйгээр хүлээхэд Тэр гэнэт цөм орж ирдэг. Иймээс бүү бууж өг! Итгэсээр байгтун! Итгэл найдвар дүүрэн хүлээсээр байгтун. Бурханы хүч чадал хязгааргүй бөгөөд Тэр таны төлөө дайран орж ирнэ.
Залбирлын эхлэл
Бурхан минь, би хичнээн аймшигтай нөхцөл байдалд орсон ч би шорон мэт энэ байдлын дундаас Таныг магтахаар шийдэж байна. Та миний төлөө ямар ч ханыг сэтлэн ирэх бөгөөд намайг чөлөөлөхөөр товлосон яг тэр зөв цагтаа Та «гэнэтхэн» хөдөлнө гэдгийг би мэдэж авлаа.