Христийн оюун бодол

Христийн оюун бодол

Тэгээд ч “Түүнд зааварлахуйцаар Эзэний оюун ухааныг хэн мэдсэн юм бэ?” гэвч бидэнд Христийн (Мессая) оюун (мэдрэмж, зорилгууд) ухаан бий. — 1 КОРИНТ 2:16

Та бидэнд Христийн оюун бодол өгөгдсөн бөгөөд Бурханы үгээр дамжуулан энэ үг ирсэн. Энэ үгийг ойлгохын тулд эхлээд Есүсийн оюун бодол ямар байдгийг, мөн тэр энэ дэлхий дээр хэрхэн амьдарч байсныг мэдэх хэрэгтэй. Тэр Хэн гэдэгтээ итгэлтэй байсан. Хүмүүсийн сөрөг хандлага Түүнд садаа болохыг Тэр хүсээгүй. Тэр Бурханаар хайрлагдсан гэдэгтээ баталтгаатай байсан. Тэр Бурханы төлөвлөгөөг амьдралдаа хэрэгжүүлэхэд гол анхаарлаа хандуулсан.

Харин одоо та өөрийнхөө оюун бодлын талаар нэг эргэцүүлээд үз. Та бусдын үзэл бодолд сатаарч байгаа, амархан сэтгэлээр унаж байгаа эсвэл таны оюун бодол эргэлзээ, үл итгэлээр дүүрэн байгаа бол та Бурханы танд өгсөн амьдралыг амсаж үзээгүй байна гэсэн үг юм. Гэхдээ хүн өөрчлөгдөж болно. Бурхан таны оюун бодлыг шинэчилж, ялалтанд хүргэхийг хүсэж байгаа!

Шинэчилсэн оюун бодолтой болоход хугацаа шаардагдана. Яагаад гэвэл дайсан тань улангасан дайтсаар байх болно. Бид өөрсдийн бодох бодлоо хүртэл хянаж, юу бодохоо мэддэг байж зөв зүйлийг л боддог байх хэрэгтэй. Бид оюун бодолдоо тулалдахад хэцүү байдаг бөгөөд Бурханы тусламжтайгаар амьдралдаа өгөөжтэй бодлуудыг бодох хэрэгтэй.

Бид оюун бодлоо шинэчилэхэд бага багаар ахидаг бөгөөд явц удаан байгаад сэтгэлээр унах хэрэггүй. Та баттай зогсоод “Би бууж өгөхгүй! Бурхан миний талд байгаа. Тэр надад хайртай, надад туслах болно!” гэж хэлээрэй.


Бидний бодлууд бидний дотоод хүнийг, бидний эрүүл байдлыг, бидний баяр хөөрийг, бидний хандлагыг илэрхийлдэг.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon