Христтэй Адил Болох

Христтэй Адил Болох

Тэр Өөрийн Хүүг олон ах дүүсийн дунд ууган нь (Тэр урьдаас хайрлаж халамжилдаг байсан) байлгахын тулд, урьдаас мэдсэн хүмүүсээ Тэр бас Түүний дүртэй адил болгохоор урьдаас мэдэж тогтоосон юм. — РОМ 8:29

Христэд итгэгчдийн гол зорилго бол Христтэй адил болох юм. Есүс бол Эцэгийнхээ дүр төрхтэй бөгөөд бид Түүний алхам бүрийг дагахын тулд дуудагдсан. Тэр бол итгэлийн Эхлэл учраас бидэнд хэрхэн амьдрахыг заах болно. Бид Есүсийн үйлдсэн шиг үйлдэж, өөрийгөө сахилгажуулах хэрэгтэй. Бидний зорилго ажил төрөл амжилттай байхдаа биш, хэр зэрэг алдартай болж байгаадаа биш юм. Хөгжих, алдартай болох, том байшинд үйлчлэл хийх нь чухал биш, харин Есүс Христ шиг болж өөрчлөгдөх нь чухал юм.

Сүнслэг өсөлт болон Христтэй адил болохын тулд “өөрийгөө үхүүлэх” хэрэгтэй. Энэ нь Бурханы хүсэл таны хүсэлтэй эсрэг болох үед, Бурханд за гэж, харин өөртөө үгүй гэж хэлэх юм. Есүс дагалдагчиддаа Түүнийг дагахыг хүсэж байгаа бол өдөр бүр загалмайд цовдлогдох хэрэгтэй гэж хэлсэн.

Христийг дагаж Түүнтэй адил болохын тулд бид өөрийн хүсэж байгаа зүйлээ, төлөвлөгөөгөө, өөрийн аргаар хийхээ больж, Түүнд итгэж, Түүний хүслийн дагуу хийх юм. Түүний хүсэл биднийг баяр хөөр, сэтгэл хангалуун байдал руу хөтөлдөг.


Та бол Бурханы Элчин сайд Тиймээс Түүний сайн төлөөлөл бай.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon