Учир нь Бурханы Сүнсээр мөргөж, Христ Есүсээр сайрхан, махбодод эс түшиглэх биднийх л жинхэнэ хозлол юм шүү. — Филиппой 3:3
Жинхэнэ итгэлтэй байдал бидний мэдэрч байгаа зүйл юм уу бид хийж чадах, чадахгүй зүйлээс хэзээ ч ирдэггүй. Энэ нь бидний Христ дотор хэн болохоо мэдсэн илчилтээс ирдэг. Бурхан бидэнд ямар их хайртайг үнэхээр мэдэж, өнгөрсөн үеийн шархнаас биднийг эдгээх Түүний эдгэрлийг хүлээж авах үед бид өөрийн итгэлтэй байдлыг махан биеийн зүйл дээр суурилуулах хэрэггүй гэдгийг мэдэрдэг.
Хэдэн жилийн өмнө итгэлтэй байдал надад их дутагдаж байсныг санаж байна. Тэр үед миний мэдэх олон номлогчдын адил надад их, дээд сургуулийн зэрэг, цол хэргэм байхгүйд би санаа зовдог байв. Талархууштай нь: Бурханы намайг гэсэн болзолгүй хайр дээр төвлөрч эхлэх үед Түүний үг намайг хэн гэж тодорхойлж байгаа дээр би өөрийнхөө итгэлтэй байдлыг суурилуулж сурсан юм. Би Христ Есүс дотор Бурханы зөвт байдал болсноо мэдэхэд өөртөө их итгэлтэй болсон (2 Коринт 5:21).
Өнгөрсөн үеэс уламжлагдаж ирсэн өөрийнхөө талаарх гажсан буруу мэдрэмж ойлголтоос Есүс таныг эдгээж, таны амьдралд жинхэнэ итгэлтэй байдлыг сэргээхийг хүсдэг. Та өөрийгөө буруу, муу, бүтэлгүй зэргээр харахын оронд Бурхантай хамт байх зөвт байдлыг харж ухаарвал Түүнтэй хамт байхад ирдэг итгэлтэй байдал дотор амьдарч эхэлнэ.
Залбирлын эхлэл
Бурхан минь, Христ дотор өөрийгөө хэн болсныг ойлгоход минь туслаач. Би өөрийнхөө бодол санаа ба сэтгэл мэдрэмжид Таны өгсөн эдгэрлийг хүлээн авч байна. Би өөрийнхөө итгэлтэй байдлыг Танаас олж авахаар шийдэж байна!