Тэгээд Бурхан —Бид (Эцэг, Хүү, Ариун Сүнс) дүр төрхийнхөө дагуу бидэнтэй адилхан хүнийг буй болгоё. Тэгээд тэднээр далайн загас, огторгуйн шувууд, (номхон) мал адгуус, бүх газар дэлхий, газраар мөлхдөг мөлхөгч бүгдийг захируулъя гэж айлдав. — ЭХЛЭЛ 1:26
Эхлэл 1:26 дээр “бид… Өөрийнхөө дүр төрхтэй адил хүнийг” гэж Бурхан хэлсэн нь бидний бие махбодыг адил гэж хэлсэн биш, харин зан чанарыг хэлсэн юм. Бид Түүний Хүү Есүс шиг Түүний зан чанар, мөн чанарыг нь авч бүтээгдсэн.
Итгэгч бүрийн том зорилго бол Христтэй адил болох юм. Энэ бол бидний амьдралын гол дуудлага юм. Бид Есүстэй адилхан асуудлаа шийдэж, Түүнтэй адилхан хүмүүстэй харьцсанаар Эзэнтэй илүү ойр дотно харилцаатай байж болно. Бидний зорилго бол Есүстэй адилханаар юмсыг үйлдэх юм.
Есүс бол бидний үлгэр жишээ юм. Иохан 13:15 дээр Есүс дагалдагчийнхаа хөлийг угаасны дараа тэдэнд ”Би та нарт үүнийг жишээ болгож хийлээ, та нар миний хийсэн шиг адилхан зүйлийг хийх хэрэгтэй” гэж хэлсэн. Өдөр бүр бүх талаараа Есүсийн жишээг дагаж, Бурханы үгийг амьдралдаа хэрэгжүүлэн Түүнийг дагаарай.
Бурхан биднийг амьдралын ямар ч нөхцөл байдал дунд Есүс шиг үйлдэж, суралцуулахын тулд бидэнтэй өдөр бүр ажилласаар байх болно.