Хутгалдахгүй

Хутгалдахгүй

Ямар ч цэрэг цэрэгт татагчдаа таалагдахын тулд (иргэний) аж амьдралын явдалд хутгалддаггүй. — 2 ТИМОТ 2:4

Та өөрийгөө хийх зүйлүүдтэй байгаа учраас Бурхантай ярих цаг олдохгүй байна гэж бодож байна уу? 2 Тимот 2:4 дээр Паул Тимотод хандан ямар ч цэрэг, цэрэгт татагчдаа таалагдахын тулд аж амьдралын явдалд хутгалддаггүй гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл Бурханы хүүхэд Бурханы таалалд нийцэхийг хүсэж байгаа бол зөвийг үйлдэж, буруу зүйлээс татгалздаг байх нь чухал гэж хэлж байна.

Бурхантай өдөр тутамдаа илүү ойр байхын тулд энэ дэлхийн саад болж байгаа зүйлүүдтэй хутгалдахгүй байх хэрэгтэй. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл цаг байхгүй байгаа бол боломжтой зүйл байсан ч үгүй гэж хэлдэг байх хэрэгтэй юм. Энэ нь сайн зүйлээ хийгээд бусад хүмүүсийн асуудалд хэт хутгалдахгүй байх хэрэгтэй гэсэн үг юм. Хүмүүст туслах нь зүйтэй гэхдээ бурханлаг тус болон хутгалдах хоёр өөр юм. Тийм байвал өөрийгөө бага бухимдуулж, Бурханы хүсэл болон зорилгоос холдуулж, сатааруулах зүйлээс хол байх юм.

Бурхан танд хайртай бөгөөд таныг Түүнтэй ойр дотно харилцаатай байгаасай гэж хүсдэг. Тиймээс дэлхийн зүйлтэй хутгалдалгүй, Түүнтэй өдөр бүр нөхөрлөх цаг гаргаж байх хэрэгтэй.

Амьдралынхаа хамгийн чухал зүйлийг орхигдуулж чухал биш зүйлд сатаарч хутгалдахгүй байхад анхаарлаа хандуулах хэрэгтэй.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon