
Эзэн, та нарын төлөө байлдана. Та нар зөвхөн чимээгүй бай! гэж хэлэв. — ГЭТЛЭЛ 14:14
Харамсалтай нь олон хүн Бурханы харуулсан үнэнийг хүлээн авч чаддаггүй. Бид өөрсдийн буруугаа хүлээн авахад бидэнд хэцүү байдаг. Бид буруу ааш зангаа зөвтгөх гэж оролддог. Бид өнгөрснөөсөө болоод, одоогийн болон үлдсэн амьдралаа сөрөг болгодог.
Бидний өнгөрсөн амьдрал зовлонтой байсан байж болох ч, бид түүндээ боогдоод, шалтаг тоочин амьдарч болохгүй.
Есүс биднийг амласныхаа дагуу чөлөөлхийг хүсдэг учраас шалтаг тоочох хэрэггүй. Тэр бидэнтэй ойр байгаа, эцсийн бариа хүртэл хамт байх учраас бид өөрсдөө бэлэн байх хэрэгтэй.
Бурхан биднийг хэзээ ч тусламжгүйгээр хаяхгүй. Тэр биднийг дааж чадахгүй зовлон, уруу татлага дунд орхихгүй бөгөөд гарах, зугтаах замыг зааж өгөх болно гэж амалсан. (1 Коринт 10:13)
Танд нураах хэрэгтэй хана хэрэм байж магадгүй. Таныг би “Бурхан минийн талд байгаа” гэж хэлээсэй гэж хүсэж байна. Сүнсний тулаан таны оюун бодолд явагдаж байгаа, харин Бурхан таны талд тулалдаж байгаа гэдгийг сана.
Танд ямар ч том уруу татлага ирсэн бай, Бурхан бүгийг ялалтанд хүрэхийн тулд хэрэгцээтэй бүгдийг хийх болно.